Sunday, July 10, 2011

Наадам боллоо сайхандааа!!!!

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.
Ангийнхаа нийт хамт олонд Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж
Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!

No comments:

Post a Comment