Thursday, February 25, 2010

Super funny pictures

 Заа манайхаан үнэхээр гоё шүү!!!! Заавал үзээрэй хэдэн инээдмийн зураг тавьлаа. Хаха. Олимпиадын бэлтгэл дээр хөзөрдөөд хожигдсон хүүхэд болон багаа шийтгэсийн.

Wednesday, February 24, 2010

Шинийн 8нд

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Манай ангийн нэгэн гишүүн өчигдөрхөн 18 нас хүрлээ. Энэ хүн бол Онон бөлгөө. Найздаа өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэж сайхан сайхныг хүсэн ерөөе. 800 оноо авхын төлөө мэрийнэ шүү за амжилт.

Sunday, February 21, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Өнөөдөр 2010 оны 2-р сарын 22. Манай ангийн гишүүн Дэлгэрсайханы төрсөн өдөр юм байна. Дэлгэрсайхандаа ангийн хамт олноос нь төрсөн өдрийн под хийсэн мэндийг дэвшүүлээд ирээдүйн сурлага хөдөлмөр ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Бас сайн дуучин болохыг хүсье. Амжилт хүсье!!!

Tuesday, February 16, 2010

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!!

 XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр бар жилийн мэндийг ангийхандаа дэвшүүлье!! Тавилан заяа төөрөлгүй Азын тэнгэр үргэлж ивээн Олзыг олсон шиг олж Од шиг гялалзан Гарзыг хаасан шиг хааж Хийморъ заль нь бадран Түвшин амгалан тэгш дүүрэн амьдархын өлзийт ерөөлийг Онлайн цэнхэр хуудас дээр Алтан номын үсгээр бичиж Мэндийн цэнхэр хадаг болгон өргөн баръя Тавтай сайхан шинэлээрэй

Tuesday, February 9, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

  Өнөөдөр 2010 оны 2-р сарын 9 ны өдөр эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар жилтнээ..... хэхэ заза тоглосын. Өнөөдөр манай ангийн гишүүн Сандагдоржийн төрсөн өдөр юм байна. Тэгээд найздаа ангийн хамт олноос нь өндөрөөс өндөр гүнээс гүн зузаанаас зузаан төрсөн өдрийн мэнд хүргье!!! Цаашдын сурлага хөдөлмөр ажилд амжилт хүсээд ирээдүйд охидын зүрх сэтгэлийг булаасан сайн дуучин болоорой гэж хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!!!!!!!!!

Friday, February 5, 2010

...

За бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэжийнээ. Эрхэм Ерөнхийлөгч намайг маш том тушаалд томилж байгаа д нь үнэхээр их талархжийнээ. Та нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө би бүхий л юм аа хийнэ гэдгээ амалжийнээ. Эцэст нь хэлхэд Бид Хамтдаа Байхдаа Жаргалтай

Сайн ажиллаарай!!!

   Манай ангийн блог нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд админ миний бие ганцаараа блогоо ажиллуулж байсан билээ. Заа тэгээд одоо хичээл ч их болж зав муутай болох шинжтэй байгаа учраас туслах админ авахаар шийдсэн юм. Тэгэхээр энэхүү албан тушаалд Цогтсайханг миний бие томилж байна. Үүнээс хойш бид 2 хамтдаа хичээл зүтгэл гарган гоё гоё мэдээ мэдээлэл нэмэх болноо. Мөн залуу админдаа амжилт хүсье ээээ!!!!!!!!

Wednesday, February 3, 2010

Хөгжилтэй зураг

Сурагчийн нэг өдөрт авсан эгзэгтэй болон хөгжилтэй зураг тавьлаа. Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Ааан тийн эдгээр зурагт өртсөн хүмүүсээс зөвшөөрөл авалгүй тавьсаныг минь уучлаарай уучлах байх ч гэж найдаж байна. За зурагаа үзэцгээе!!

Сурагчийн нэг өдөр /photo/

Сурагчийн нэг өдөрийн зурагнуудыг тавьлаа. Энэ өдөр манай ангийнхан бүгдээрээ гоё харагдаж байсан. Багш нар ч гэсэн. Заа зурагаа үзэж таалан болгооно уу сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан!!!

Tuesday, February 2, 2010

Ангийнхандаа баяр хүргье.

  2010 оны 2-р сарын 1-нд багш нарын баярыг тохиолдуулан "Сурагчийн нэг өдөр" өдөрлөг боллоо. Энэ хүндтэй арга хэмжээг манай анги зохион байгуулах хэцүү ажилд томилогдсон билээ. Гэвч манай ангийн хамт олон үүнийг чадсаан. Үнэхээр гоё болсон багш болгон эерэг сэтгэгдэлтэй байсан. Багш гэдэг мэргэжил ямар хэцүү байдагийг ихэнх хүүхдүүд ойлгосон байхаа гэхдээ адал явдалтай хэхэ. За за ингээд ангийн нийт хамт олондоо "Сурагчийн нэг өдөр" өдөрлөгийг амжилттай зохион байгуулж чадсанд нь баяр хүргэж цаашаа энэ эрч хүчээрээ бүгдээрээ сургуулиа төгсөнө шүү амжилт хүсье. Мөн удахгүй "Сурагчийн нэг өдөр" -т болсон сонирхолтой мэдээ мэдээлэл тавих болно оо.