Wednesday, December 21, 2011

Tuesday, November 29, 2011

Аваргын төлөөх тоглолтын бичлэг /Намрын тэргүүн 2011/

Мийгаа ахын хүсэлтээр.....


Saturday, October 29, 2011

Намрын тэргүүн 2011


Намрын тэргүүний хэдэн зураг орууллаа. Хүсвэл аваргын төлөөх тоглолтын бичлэг хийж болно шүү. Сэтгэгдэлээ бичээрэй!!

Элдэв зураг



За хэдэн бас бус ангийнхны зурагийг орууллаа. Ихэвчлэн уулзалтын зурагууд байх шиг байна.

Дурсамж дэвтэр


За сайн байцгаана уу манайхаан. Нэгэн эрдэнэс оллоо. 5-р ангид хөтөлж явуулж байсан Тэргэл Номулун 2-н дурсамжийн дэвтэрийг Тэргэлээс олж авлаа. Хөөрхөн хөөрхөн юм байна өө.  За тэгээд 11, 12 настай хүүхдүүдийн дурсамжийг үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй. (Зурган дээрээ дарж байгаад томруулаад үзээрэй)

Monday, October 17, 2011

Кошин зураг хаха



Сайн байцгаана уу ангийнхаан. Ойрд мэдээ тавьсангүй. Энэ жилийн Намрын тэргүүнээр авагдсан нэг зураг хийлээ. Заавал үзээрэй. Кэкэ зургийн эзнээс уучлал гуйя аа. Comment!!!

Wednesday, October 12, 2011

Ингээд л яваад өгдийн байхдаа


Cайн байцгаана уу ? Бүгдээрэнгийх нь хичээл сайн биздээ. Ангийн дарга Лхагвадулам маань ОХУ-д 5н жилийн хугацаатайгаар суралцахаар болсон бөгөөд 10.14-ний баасан гарагт явах учир наана нь пүрэв гарагт 96-р сургууль дээр цуглаж найзыгаа гаргаж өгөх тул хүн бүр 2-3 мянган төгрөгтэй ирээрэй. Жич : Бүгд ямар бэлэг өгвөл зүгээр болохыг бодоод ирээрэй хө.

Friday, September 23, 2011

Намрын Тэргүүн - 2011


Оройтож нийтэлсэнд ангийнханаасаа уучлалт хүсье !!!  2011.09.24-нд уугуул сургуулийн урд 11-ээс цуглана багштай хамт нэг гоё юманд явж ирээд 14:00-с тэмцээнээ эхлүүлэх болно. Нийт багууддаа амжилт хүсье !!! GL !!! ^_^

Friday, September 2, 2011

Амьдрал /шүлэг/

Сайн байцгаана уу манайхаан удаан уулзсангүй шүү. Амьдрал дажгүй биздээ хэхэ. Зун дуусжээ. Цаг хугацаа явсаар л байна. Энэ зуныг бүгдээрээ сайхан өнгөрүүлсэн байх гэж найдаж байна. Хичээл орчлоо шдээ. За яадын орж л байг харин бүгдэд нь хичээлд нь амжилт хүсье. Би жаахан амьдрал ярьдаг юм билүү гэж бодлоо. Анх эхээс төрөөд хүн бүр амьдралын түүхээ бичдэг. Бага нас минь сайхан байждээ ямар ч бодож санах зүйлгүй идэх унтах тоглохоо л боддог байждээ. Харин том болоод ухаан сууж  юмны цаадах наадахыг мэддэг болсон чинь жинхэнэ амьдрал гээч зүйлтэй тулж олон асуудал тулгарч энэ орчлонд яах гэж төрсийн юу хийх ёстоймбээ гээл асуултууд ар араасаа цуварч байдаг. Санал нийлж байгаа биздээ.  Энэ тавьсан шүлэг маань харин олон зүйлийн учрыг тайлахад нэмэр болох болов уу гэж хувьдаа би бодном. За тэгээд сэтгэгдэлээ хэлээрэй.

За тэгээд ангийн даргын үүднээс сануулга маягийн юм 5 хуруу багт хэлье. Энэ жилийн Намрын тэргүүнийг та бүгд зохион байгуулна гэдгийг мэдэж байгаа байх. Сайтар төлөвлөж өндөр зохион байгуулалттай зохиогоороо яаж юугаар зохиох нь та бүгдийн дур. Гэхдээ бусдынхаа саналыг сонсоорой.  За баяртай манайхаан.


Sunday, August 7, 2011

Saturday, August 6, 2011

Wednesday, July 27, 2011

Death note all episodes


За Будын хүсэлтээр Death note гэдэг anime -г хүргэж байна. MNFansubs -аас шууд mediafire - аар татахаар тавьлаа.

Friday, July 15, 2011

Тэрэлж яваад ирлээ

Ангийн 9 н нөхөд тэрэлжид нэг хоног сайхан байгаль цэвэр агаарын дунд амарчаад ирлээ. Найдангийнхаа ачаар ая тухтай тохилог яваад ирлээ. Адал явдал ихтэй сайхан байсаан. Зй тэгээд зурагаас үзэцгээнэ биздээ. Дараа жилээс ангиараа бүгдээрээ явахын ерөөл дэвшүүлье. 

Оюутан бид цалин авахнээ










За тэгэхээр 2012 оны 1-р сарын 1-ээс эхлэн бүх оюутнуудад сарын 70000 төгрөгний цалин өгөх шийдвэр гарсан бололтой. Сайхандаа!!! Одоо тэгээд сураал цалин авах нь байна шдээ. 

Наадмын солонго

Сайн байцгаана уу манайхан Наадам сайхан уу. Энэ жилийн наадам ч сайхан болж өнгөрөх шиг боллоо. Бөхчүүд нь хүчтэй, нум сумчид нь мэргэн, хүлэг морьд нь хурдан нар хур тэгширсэн сайхан боллоо. Наадмын нэг хүчтэй борооны дараах давхар солонго татсан билээ зүгээр ч нэг дохиолдол биш байх. Миний санаж байгаагаар түрүү жилийн наадмын яг энэ цагт бороо орж сололнго татсан шиг санагдаж байна. За тэгээд храагүй хүмүүсүүд нь харах байх гэж бодоод зургийг нь тавьлаа.

Sunday, July 10, 2011

Наадам боллоо сайхандааа!!!!

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.
Ангийнхаа нийт хамт олонд Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж
Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!

Thursday, July 7, 2011

Code geasse 19


Sunday, June 5, 2011

Хамгийн царай муутай 10 сагсчин

Алга, газар хоёрын хооронд ойн єнхєрдєг арьсан бємбєгийг булаацалдаж, дамжуулалцан самбарт хадаастай тємєр цагираг руу шидэлцэн тоглосоор дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж, спортын хорхойтнуудын хамгийн дуртай тоглоом нь, бас тамирчид нь болсон хvмvvс бол сагсчид билээ. Сайн тоглодог, нэр хvндтэй NBA-гийн тамирчин бол Арабын Эмиратын шаахаас дутахгvй баян амьдарч, алдрын тайзны оддоос дутахгvй нэр хvндтэй байдаг. Тэгвэл бvгдээрээ энэ удаад NBA-н тамирчин боловч царай муутай 10 сагсчинтай танилцацгаая. Сагсан бємбєгийн спортыг сонирхдоггvй залуу хvн, тоглолгvй єссєн хvvхэд гэж лав байхгvй болохоор уншигч танд энэ мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Sunday, May 29, 2011

Universe Best Songs 2011 Гранпри

Universe Best Songs 2011 уралдааны гран-при эзэн тодорлоо.


UBS телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Universe best songs-2011” наадмын Гран-пригийн эзнээр Аюушжавын Жагар тодорлоо. UB паласын концертын их танхимд хоёр өдөр үргэлжилсэн гала тоглолтод “Universe best songs-2011” наадмын шилдэг 25 оролцогч авьяасаа сорьсон юм. Эдгээр 25 оролцогч цаашид UBS  телевизээс  зохион байгуулах  бүх  л арга хэмжээнд оролцохын зэрэгцээ дэлгэцийн урлагт  дүрээ мөнхлөх эрхийг авдаг. Энэ жилийн Гран-при шагналын эзэн 3 сая төгрөг, дуу бичлэгийн студид дуу бичүүлж клип хийлгэх эрх мөн зургадугаар сарын 6-нд АНУ-ын Лос-Анжелес, Лас Вегас, Вашингтон хотуудаар аялан, мөн дуучин Celine Dion-ы тоглолтыг үзэх гэнэ. Удаах байруудад нь 2 сая, 1.5 сая төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тус бүр клип хийлгэх эрхтэй болох аж. Харин  шилдэг 25 оролцогч бүгдээрээ “Universe Best Songs” –наадмын эцсийн шат болох кино төсөлд хамрагдах юм байна.

За юм бичмээр санагдлаа


Юуны өмнө оройн мэнд. Орой нээх нойр хүрэхгүй байх юм. Жоохон юм бичье гэж бодлоо. Нээрэн бид сургууль төгсөөд аль хэдийн жил болохнээ.

The Front

За сайн байцгаана уу ангийнхаан. Нэгэн шинэ мэдээ орж ирлээ. Манай Найдан маань дараагийн уран бүтээлээ туурвижээ. The Front гээд найзтайгаа хамтран танилцуулга дуу хиийжээ. Таалан соёрхоно уу. Мөн Найдандаа цаашидад нь амжилт хүсье эээ!!

Saturday, May 14, 2011

Дэмий ярих уу?

Сайн байцгаана уу ангийнхаан сонин сайхан юу байна а . Зүгээр дэмий ярьмаар санагдаад... Хичээл хаагдцан сайхан байна шүү 1-р курсээ төгсчлөө шдээ тэ мөн ч хурдан юм даа. Оюутан болж анхны лекцээ сонсож байсан цаг саяхан л санагдах юм. Бас ч амаргүй даваа байсан шүү. 2-р курс бүр хэцүү гэж байгаамдаа одоо дараа жил яаана даа. За тэгээд болох байлгүйдээ. Эхний семистр ч миний хувьд гайгүй өнгөрсөн бусад хүүхдүүд бие даалт гээд гүйж байхад би гэртээ дота тоглоол өнгрөөсөн хаха 2-р семистр харин өөр байлаа шүү жихэнэ бие даалтанд бөмбөгдүүлсэндээ тоглохоо боль гэсэн юм шиг компьютер маань ч эвдэрээд нэг хэсэг номын санд амьдрах шахав. За тэгээд оюутан байх онцгүй ч юм шиг мэргэжлийнхээ төлөө сурч байгаа гэхээр гоё ч юм шиг хэхэ гэхдээ курс ахих тусам гоё болно гэж хүмүүс ярих юм. Мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээр янзтай болох байхдаа тэ. Өөр сонин юу байцгаана гээлүү. Нээрэн бид нар сонгоны анги төгссөн гэдэгээрэ бахархах хэрэгтэйм байна лээ шүү Сайнзаяа багшийн маань чадал чансаа харагдаж байна лээ шүү зарим оюутнуудыг харахаар арайчдээ гэж бодмоор байгаам чинь ккк за за жаахан бардамчихавуудаа. Энэ зун болуул сөгнөгөр явах юмсаан тэ багштай ярьж байгаад юу гэж бодож байна... Хаха гэнэт сөгнөгөр мөгнөгөр яриад явчлаа ойрд нээрэн хонхны баярууд болоод бас гоё байна лээ шүү. 10 н жилийн хонхны баяруудыг хараад аан бацаан нар баярлаж байна аа гээд оюутны хонхны баярыг харааад яаая ах эгч нар гоё байна да гээл бодоод өнгөрч байгаам чинь хаха. Манай ангиас чинь нээрэн элээн хэдэн хүүхдүүд жолооч болчлоо шүү тэ зарим нэг нь одоо сурж байгаа гээл дурьдуул миний мэдэхийн Улаанаа, Сэхээтэн, Архичин, Том ах, Найдан, Мөөнөө гэх мэт. Эдгээр нөхөдүүддээ сайн жолооч болоорой алтан шар зам нь өлзийтэй байгаараа гээд нэг ерөөчий. Аан бусдад нь хурдан жолооч болоорой гээд ерөөчий бас өөртөө хэхэ. Манай блогийн хэдэн админууд байгаамсан тэд нар ажлаа хийлдээ худлаа үнэн ядаж над шиг дэмий ярилдаа хаха... Заза баахан дэмий ярьчлаа манайхан тэгээд доор коммент үлдээж надтай цуг дэмий яриарай. Бүгдийн чинь шалгалтанд амжилт хүсье. Дараа уулзатлаа баяртай :-)

Wednesday, May 4, 2011

Хуучны зурагууд

 За сайн байцгаана уу манайхаан ойрд мэдээ нэмсэнгүй шүү хичээл сурлага дажгүй биздээ удахгүй 1-р курсээ төгслөө шдээ сайхан байна а тэ. За тэгэхээр ангид байсан хэдэн зурагуудыг хийлээ үзэж болгооно уу. Яасан ч жоохон жоохон байсан юмбэдээ энэ дээр байгаа зурган дээр манай алдарт пс чин Баяраа ч байх шиг хаха...

Monday, April 18, 2011

"Хаврын тэргүүн" ангийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн,,,

1. Хэзээ хаана? 4 сарын 30ны хагассайн өдөр 96р сургууль дээр 14:30 аас тэмцээн эхлэнэ,
            2. Заалны мөнгө , бооцооны мөнгө нийлээд 1 хүнээс 5000 буюу багаас 5*5000=25000

Хөвгүүдийн багын бүрэлдхүүн
"NONAME" Найдан,Буд,Мөнхболд,Давааням,Дангаа
"Таван хуруу"  Даваахүү,Батдорж,Цогтсайхан,Сандагдорж,Онон
 "Кольцоог эзэмдэгчид" Өлзий,Ганбаяр,Мийгаа,Төвшөө,Hараа
 "RooKies"  Баасансүрэн,Батзориг, Ганпүрэв, Билгүүн ,Будхүү

Охидууд одоохондоо хуваагдаагүй байгаа гэсэн

 Дуламсүрэн , Лхагвадулам , Номин , Баасандорж, Бямбацэнд, Сугар, Тэргэл ,Булган, Ариунгоо, Дэлгэрсайхан, Булган, Сараа, Нарангэрэл, Номулун, 1танихгүй охин


Thursday, March 31, 2011

Birthday №4

За өнөөдөр 3 сарын 31 ны өдөр. Манай ангийн гишүүн ба блогийн маань туслах админ Нармандах маань нас бие гүйцсэн сайхан залуу болж 18 нас хүрж байна. Одоо Нараа маань +18 гэсэн юм рүү олны дэргэд чөлөөтэй нэвтрэх болж чадахаар болжээ хэхэ наргиа байлаа за тэгээд найздаа төрсөн өдрийн мэнд хүргье ээээ.

Sunday, March 20, 2011

Унаган багын сургууль


Унаган багын сургууль минь Учрахын ерөөлөөр санагдаад байна уу гээл энэ дууг санаж байна уу манайхаан 7-р ангид байх тэр жил урлагийн үзлэгт  дуулж байсандаа хөвгүүдийн хамтлаг. Өнөөдөр энэ дууг сонсоод дурсамж сэргээд сэтгэл хөдлөөд хийлээ. Миний хувьд тэр жилийн урлагийн үзлэгт бэлдэж байсан үе үнэхээр дурсамжтай гоё байдагиймаа. Дууг сонсоод гоё санагдах байх сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Он жилүүд урсан өнгөрөвч
Одны тоолонд дурсамж мөнхөрнө
Ангийнхаа ширээний ард
Ахиад нэг суух юмсан...

Thursday, March 17, 2011

Сандагаа бичлэг



За сайн байцгаана уу. Бүгдээрээ хичээл ихтэй л  явцгаагаад гүйцгээгээл алхацгаагаал сууцгаагаал завгүй  байна уу. Хэд хоног би яг ийм байлаа нэг мэдсэн бие даалтууд овоорцон байдаг байна шдд. За тэр яахав Сандагаагийнхаа 1 р шатны шалгаруулалтын бичлэгийг хийлээ жаахан чанар муу бичлэг шүү. Хэдийгээр манай Сандагаа маань 2-р шатандаа тэнцээгүй нь харамсалтай ч зүгээрээ Сандагаа. Дараа жил гэж байгаа шд тэ. Харин ч миний зүгээс чамаар их бахархаж байгаа шүү. За тэгээд манайхаан хичээлээ сайн хийгээрэй тэгээд бас өөрсддөө амрах цаг заавал гаргаж байгаараа тэгэж байж үр дүнтэй бүтээмж өндөртэй байж чадышд тэ хэхэ. За амжилт бүгдэд нь. Сэтгэгдэлээ мартаваа.

Thursday, March 10, 2011

biRthDay №3 Буд даргын төрсөн өдөр

Буд дарга маань 3сарын11 нд  19 нас хүржиинэээ
Буддаа эрүүл энх сайн сайхныг хүсяааа,, сургуулиа сайн төгсөөд сайн инженер болоорой тэгээд нисээрэй ... gl

Monday, March 7, 2011

Жаргаж буй наран

Заа сайн байцгаана уу ангийнхаа ойрд миний зүгээс мэдээ нэмсэнгүй туслах админууд маань чөлөө гаргалгүй мэдээгээр бөмбөгдчих юм байна шдээ кэкэ тэгээд Найдангийнхаа ачаар нэг мэдээ нэмлээ. Манай Найдан маань шинэ дуу гаргажээ хайрын тухай. Нууцаас нь дэлгэхэд найз охиндоо зориулсан юм байна. Зүгээр биздээ андаа нуух зүйлгүй байх. Тэр охин үнэхээр азтай юмаа хэн болгонд олдоод байх зүйл биш шүү тэ. За тэгээд сонсоод сэтгэгдэлээ үлдээгээрэй татаж аваад чанар сайтайгаар нь сонсоорой.
Татах mp3

 Монголын бүх охид бүсгүйчүүддээ
"Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе"



Монголын сайхан бvсгvйчvvддээ.
Бvсгvй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай,
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай,
Ертєнцийн юм бvхэн чиний л тєлєє хєдєлж байдаг,
Ерєєлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хєндлєн хэвтэнэ

Тэртээх зуунд дайчин эрс чиний тєлєє бvлээн цусаа урсгаж,
Тэмvvжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гvрнэ байгуулж,
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мєнхєлж,
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг юм шvv.

Friday, March 4, 2011

biRthDay №2 Том ахын төрсөн өдөр

Манай том ах маань 3сарын 6нд 18хүрч жинхэнэ том ах болохнээ. Мийгаадаа төрсөн өдрийн мэнд хүргээд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсяааа
Мийгаадаа энэхүү амтат тортыг зориуляааа :-)

Tuesday, March 1, 2011

Зиаа ангийхаан юу байцгаана а ??

 3 сард манай ангийхний хувьд төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудын хур буухна ээ,,, 
1н буюу эхний өдрөөсөө л баяруудын  цуваа маань эхэлж байна.
манай PRO залуу Дангаа маань 3сарын1 нд 19 хүрлээ
Дангааадаа төрсөн өдрийн мэнд хүргээд эрүүл энх сайн сайхан бүхэн мөн сурлагын өндөр амжилтыг хүсяааааа,, тэгээд сайн барилгийн инженер болоод олон том том өндөр өндөр барилгууд бариарай !! (бас ганц заал :-p ) --------------------------> gl

Monday, February 14, 2011

Video гэхдээ миний утсан дээр байсан.

За сайн байцгаана уу? Би бичлэг оруулах гэсэн нээх гоё бичлэг байдаггүй ээ. Энэ намар би утсаа мэргэжилтэнгүүдэд алдаад дотор нь байсан хамаг бичлэг зураг энэ тэр байхгүй болчиж. Харин азаар ком дэрээ ахин recover хийж оллоо. Их хөдөлмөр зарлаа. Миний хөдөлмөрийг минь үнэлж сэтгэгдэл бичээрэй.

Энэхүү бичлэг дээр сайн ажиглавал өчнөөн тэнэг зүйл болно

Ховор зураг 3 хэхэ

За өнөөдөр ховор зураг булангаа 2 хийчихлээ. Ганцаараа үзэх онцгүй юм олуулаа үзсэн дээр гээд.

Ховор зураг 2 хэхэ

За манайхан юу байцгаана.Хайрын баяр энэ тэр гээд завгүй байсан уу? Заза хосууд болон синглэчүүдэд баярын мэнд хүргэе. Миний бие ахиад ком энэ тэрээ хайж байгаад бас дажгүй хэдэн зураг оллоо. Таалан сонирхоно уу. Жоохон тайлбартайгаар хүргэе

Sunday, February 13, 2011

Universe Best Songs 2011 он

Сандагдорж маань Universe Best Songs 2011 оны эхний шалгаруулалтандаа амжилттай тэнцлээ баяр хүргэе!!! Шалгаруулалтанд орох үед Даваахүү бид 2 хамт хүлээж байлаа хаалгаар оронгуут миний зүрх бүр майр цохилоод өөрөө орж байга юм шиг л санагдсан.

Saturday, February 12, 2011

Хайртай гэж сонссоор хатаж үхсэн цэцэгний түүх

За удахгүй гэгээн хайрын өдөр болох гэж байна тэр утгаарай хайрын тухай өгүүллэг тавья. Үнэхээр гоё өгүүллэг байна а. Манайхаан заавал уншаарай. Эх сурвалж "Гэгээн хайрын блог" ёстой гоё блог шүү орж  байгаараа.

Баяр хүргье Сандагаадаа

За тэгэхээр Сандагаа маань 1 р шатандаа ороод тэнцээд гараад иржээ.Үнэхээр гоё Сандаг Даваахүү Цогтоо 3 хамгийн түрүүнд тэнцчижлээ гээд манайд ороод ирсэн хэхэ.  Халуун баяр хүргье найздаа, хэн болгоны чадах зүйл биш шүү бахархмаар байна. Рагу Ариунаа Долгион бүгд ам сайтай байна гэсэн за тэгээд цэнхэр дэлгэцээрээ үзье даа тийм үү манайхаан. Амжилт амжилт.

Friday, February 11, 2011

Ангиараа уулзаж кино юмуу нэг юм хийе тэхүү өвөл дууслаа

Энэ санал дэмжиж байвал доор сэтгэгдэл. Нээрэн өргөө 50% хямдарсан байгаа

Шинэ бичлэг



Hi all би байна өө. За нэг хэдэн бичлэг хийе гэсэн болдгүй ээ. Тэхдээ ямарч байсан хийчихлээ шүү. Өөр юм нэмнэ шүү харин блогоо манайхан шалгаж байгаарай. Зарим нь +18 тавья гээд байлээ. Тавихыг бодноо гэчүүл манай ангийн хөвгүүд цаг болгон blog refresh хийгээл сууж байх байхаа тээ. Заза наргиа байлаа.


Thursday, February 10, 2011

Валентин боллоо SiNGLE-чүүдээ ямар нэгэн юм хийгээчээ :-p

  Удахгүй Валентин боллоо тэгээд хосууддаа болон хайртай хүнтэй хүмүүсдээ зориулаад гэгээн хайрын валентины өдрийн тухай мэдээ хийлээ...

 Гэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байдаг гэнэ шүү

Ховор зураг хэхэ

За ёстой ховор зураг шүү? Одоо болтол миний утсан дээр гэвэл яаахуу? Таалагдсан бол сэтгэгдэл бичээрэй. 

Сайн байцгаануу ангийнхаан?

Сайн байцгаануу ангийнхаан? зиааа ингээд Нармандах миний бие өнөөдрөөс эхлээд  ангийн блогийн админий ажлийг хийхээр боллоо. Удахгүй мэдээнүүдээ хийж эхлэх болноо. Тэгээд ямар мэдээлэл хийлгэмээр байгаагаа хэлж байгаарай  ангийхааан ;-)

Hi андуудаа Түвшин-Очир байна

Сайн байцгаана уу? Өнөөдөр Түвшин-Очир миний бие Буд даргаас ангийн блогийн гишүүний эрхийг авлаа. Тийм болохоор миний бие та бүхэнд мэдээ оруулж байх болно. Тэхдээ бие дандаа оруулахгүй л дээ хэхэ. Өөр шинэ содон зүйл байвал хэлж болно. Өөрийн ангийн блогтоо оруулах сонирхолтой зүйл байвал бас болноо. Санал хүсэлт илгээж байвал бүүр сайн байна. Заза олон зүйл нуршаад яах бэ ?  Бүгдэд нь амжилт хүсье.

Сандагаадаа амжилт хүсье!!!

За тэгэхээр манай ангийнхан маань байгалиас заяасан сайхан хоолойтой хүүхдүүд олон байдаг билээ. Тэд нарын нэг манай жаахан Сандагаа "Universe best song-2011" уралдаанд орох гэж байгаа. Өнөөдөрөөс тэмцээн эхэлж байгаа сурагтай харин манай хүн 2 сарын 13 нд шалгаруулалтандаа орох юм байна тиймээс бүгдээрээ Сандагаатай урам хайрлъя тэх үү Сандагаа чи чаднаа амжилт хүсье битий сандараарай инээгээд ороод инээгээд гараад ирээрэй хэхэ. Урагшаа урагшаа!!! Манайхаан коммент үлдээж Сандагаадаа урам өгөөрэй.

Sunday, February 6, 2011

Цагаан сар 2011 айл хэсэлт

За цагаан сараар айл хэссэн зургуудыг тавьлаа. Хаха багшийнхаас гарад манайд очиж жимсний дарс ууцгаагаад бүгд халаалттай бүр зарим нь хуруудаж ууж муугаад балайг нь аваад тэгээд Сараагийнд очоод айраг виски нтр уугаад бүр балайраад зарим нэг нь хачин юм болсныг бүгд мэдэж байгаа байхаа хаха. Би хүртэл согтож нтр гэхдээ лав юу болсныг бүгдийг нь санаж байгаа болохоор бас ч гайгүй байсан ч юм шиг заза тэр миний хөглөх ч яахав зурагнуудаа үзэцгээе дээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан.

Wednesday, February 2, 2011

Сар шинийн мэнд хүргье!!

Тийн урвагч хэмээх цагаан бар жилээ үдэж илжиг хэмээх цагаагчин төмөр туулай жилдээ ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн ерөөлтэй, өнөтэй сайхан угтаж байна аа. Ололт амжилт од хийморь гийсэн энэ өдөр сайн үгийг хэлэлцэж сайны ерөөлийг өргөж өвгөд хөгшиддөө золгож айл их хисэж алт мөнгө их цуглуулж сар шинэдээ сайхан шинэлээрээ ангийнхаан хэхэ. За тэгээд шинийн 3-нд 3 цагаас багшийнд уулзацгаая. Аан тийн энэ жил чинь шинийн нэгэн 2 удаа тохиож байгаам гэсэн сураг байна лээ тэгэхээр шинийн 2 нд багшийнд очих нь мөн үү хэхэ.

Saturday, January 29, 2011

Хонхны баярын зугаалганы зураг

За хонхны баярын блог дээр тавигдаж байгаагүй зураг тавьлаа хайгаад байсан олс таталтын зураг байж байна Сарангэрэлээс авлаа. Сэтгэгдлэээ мартваа

Зурагчин Сарангэрэл

За Сарангэрэл энэ зургуудыг тавиад өгөөчээ гэж өгсийн хэлсэн ёсоор нь тавьлаа. Гоё гоё зурагнууд байна аа.

Friday, January 28, 2011

Хэдэн зураг

 За сайн байцгаана уу  хэдэн зураг орууллаа ер нь блог дээр тавигдаж байгаагүй зурагнууд байхаа.

Tuesday, January 18, 2011

Хүний хөгжил сан бид нарт өгөх 500 мянгын талаар


За сайн байцгаана уу Монголчуудаа гээл үү хэхэ. Удаан уулзсангүй шүү. Амралт дажгүй биздээ. Зарим нэг нь өнөөдөрөөс эхэлж амарж байгаа байх тийм үү? мөн үү? нтр. За улсаас бид нарын төлбөрт нэмэрлэж 500 мянган төгрөг бэлэглэхээр болсоныг мэдэж байгаа биздээ. Тэгэхээр яаралтай оюутны үнэмлэх болон иргэний үнэмлэх мөн сургуулийн тодорхойлолтоо (Зарим хороо нь сургуулийн тодорхойлолт шаардахгүй байгаа) иргэний шиэчилсэн бүртгэлийн цаасаа аваад өөрсдийн оршин суугаа дүүргийнхээ хороон дээрээ очиж нэг цаасан дээр гарын үсэг зурах юм шиг байна. Тэгэхгүй аол 500 мянга хажуугаар чинь нисээл өнгөрөх юм байх. Мэдээгүй нэг нь мэдээд мэдсэн нэг нь уншаад өнгөрнө биздээ. Дараа 7 хоногт ШУТИС ийхан хичээлдээ явах байх амралт дажгүй өнгөрцгөөсөн байх харин МУИС ийхан амарж эхэлж байгаа тэгээд амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Амжилт бүгдээрээ.