Sunday, January 31, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!


   Өнөөдөр 2010 оны 1-р сарын 31. Манай ангийн нэг гишүүн Сарангэрэлийн энэ хорвоод анх мэндэлсэн өдөр юм байна. Ингээд ангийн хамт олноос нь төрсөн өдрийн час хийсэн мэндийг өргөн дэвшүүлж байна. 16 нас хүрж Монгол улсын иргэн болж байгаад нь мөн баяр хүргэе. Заа тэгээд Монгол улсын төлөө сураад байж дээ........

Friday, January 29, 2010

Яруу найрагч Тогтохдулам

  Заа Тогтохдуламын зохиосон өөр нэгэн 2 шүлэгийг толилуулж байна хүлээн авч таалан соёрхоно ууу !!!

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Өнөөдөр 2010 оны 1 сарын 29. Манай ангийн дарга Лхагвадуламын энэ хорвоод анх мэндэлсэн өдөр юм байна. Заа тэгээд даргадаа ангийн хамт олноос нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд гар түлэм халуун баярын мэндийг хүргэж байна. Хүлээн авна уу. 18 нас хүрч насанд хүрч байгаан байна амьдраад байж дээ тэгээд..... .

Wednesday, January 27, 2010

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

      Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин, сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.

Wednesday, January 20, 2010

Содон шийдэлтэй номын тавиурууд


Ангийн хөвгүүддээ энэхүү мэдээг зориулж байна. Хөдөлмөрийн хичээл дээр зарим нэг хүүхдүүд номын тавиур гэсэн сэдэвээр төсөл хийсэн билээ. Үүнийг үзэхэд бид сэтгэвэл ямар ч байдлаар номын тавиур зохиож болох байж хамгийн гол нь хийе гэсэн сэтгэлтэй байвал. За хэдэн санаа авна биздээ.

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!


Өнөөдөр 2010 оны 1-р сарын 20. Манай ангийн сурагч байсан Батнайдангийн энэ хорвоод анх мэндэлсэн өдөр. Бүгдээрээ найздаа Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. 18 нас хүрч том агаа болж байгаам байна шдээ. Цаашдын сурлага хөдөлмөр ажил амьдралд нь амжилт хүсье аан бас одоо том агаа болцон юм чинь хайр дурлалд нь бас амжилт хүсье. Сайн тогооч болоорой.

Monday, January 18, 2010

17 нас


  Энэ жил манай ангийн ихэнх хүүхдүүд 17 насаа үдэж том хүмүүс болцгоох юм байна. Энэ бүх хүүхдүүддээ зориулж энэхүү шүлэгийг зориулж байна.

Sunday, January 17, 2010

Боксчин залуудаа амжилт хүсье!!!


Саяхан л "Би шийдсэн боксоор хичээллэж олимпын аварга болно" гэж хэлж байсан манай ангийн грүшка ( Уучлаарай Даваанямаа болно биздээ) аль хэдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд анхны алхамаа хийгээд эхэлжээ. Маргааш Боксын Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гэж байна. Тиймээс бүгдээрээ найздаа амжилт хүсэцгэе. Даваанямаа чи чаднаа УРАГШААААААААААААААААА!!!!!!!!!!!!!!!

Friday, January 15, 2010

Авъяастай юм аа..........


Заа нэгэн хүний хүсэлтээр шүлэгийн самбар нээх гэж байна. Үүнээс хойш шүлэг чадах чинээгээрээ нэмж байя. Эхний ээлжинд манай ангийн яруу найрагч Тогтохдуламын шүлэгийг та бүхэнд сонордуулж байна. Таалан болгооно уу.

Wednesday, January 13, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!


Өнөөдөр 2010 оны 1-р сарын 13. Манай ангийн  Ариунгоогийн хорвоод анх мэндэлж байсан өдөр юм байна. Энэ өдөр 34-н талыг насалж буй ангийн найздаа цаашдын сурлага хөдөлмөр ажилд нь өндөрөөс өндөр амжилтийг хүсэн ерөөе. Ангийн хамт олноос нь. HAPPY BIRTHDAY!!!!!!!!

Monday, January 11, 2010

Ангийн хөвгүүддээ баяр хүргэе!!


  Заа манай анги сагсан бөмбөгийн тэмцээнд 2-р байр эзэллээ. Аваргыг авч чадаагүйдээ ангиасаа уучлал гууя. Өрсөлдөгч маань   анхнаасаа тоглолтыг гартаа авч дуусан дуустал хүчтэй байж чадсан  үнэхээр 11-6 сайн байлаа. За яахав жаахан харамсалтай ч зүгээрэээ 11-7 урагшаа!!!!!!

Sunday, January 10, 2010

Манай охидууд сайн байсаан.

    2009-2010 оны Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалагаруулах тэмцээн болж өнгөрлөө. Даанч охидууд маань хожигдчихдог харамсалтай. Гэхдээ манай охидууд үнэхээр сайн байсаан. Хөвгүүдийн маань тоглолт маргааш үргэлжлэх тул юм бичсэнгүй. Удахгүй баяртай мэдээтэй мэдээлэл тавигдана гэдэгт найдаж байна. Заа охидуудынхаа хэдэн зурагийг тавьлаа.

Friday, January 8, 2010

Сагсны тэмцээнээр 2009


Маргааш сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ жилийн сагсны тэмцээн үнхэээр дурь дуулиан ихтэй болох шинжтэй байдлыг харвал. Заа сагсны тэмцээнд оролцож байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Түрүү жилийн хэдэн зураг орууллаа тун удахгүй энэ жилийн зурагийг тавих болно.

Wednesday, January 6, 2010

2010 онд дэлхийн 3 дугаар дайн эхэлнэ


Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ.

Tuesday, January 5, 2010

Чехэд суугаа бидний хайрт найз



Манай ангиас хамгийн түрүүнд гадаадад сурахаар явсан ангийн найз Бобо доо ангийн хамт олноос нь гал халуун мэндчилгээ дэвшүүлж байна!!!!  Найзыгаа санаж байна шүү тээ манайхаан. Хүний газараас эрдэм өвөртлөөд хурдан Монголдоо эргэж ирээрэй. Моголын цээжинд чиний орон зай байсаар байгаа шүү.  Заа тэгээд Бобогийнхаа хэдэн зурагийг орууллаа үзэж болгооно ууу.

Monday, January 4, 2010

Энэ залууг санаж байна уу?


Алс газар Америкт суугаа ангийн анд Магнайдаа мэнд хүргэеэээээээ!!! Ангийн хамт олноос нь. Аль хэдийн 1 жил өнгөрчижээ үнэхээр санаж байна шүү. Тэ манайхаан? Магнайг байхад хөл бөмбөгийг их тоглодог байж билээ. Ирэхээр нь нэг сайхан тоглох юмсан. Заа Магнайгийнхаа хэдэн зурагийг хийлээ. Магнайдаа хичээл сурлага спортонд нь уртаас урт амжилт хүсье! Soccer доо үнэнч байгааараа чи чадна ааа чадышдээ.

Sunday, January 3, 2010

Цанын бааз 2010


Өчигдөрхөн явсан ангийнхаа цасны баярын зурагуудаа орууллаа. Үнэхээр сайхан байсан шүү. Урьд жилийнхэээ стрессийг тайлаад.....
За тэгээд зурагаа үзэж таалан соёрхоно уу. Ааан тийн апаррат цантаад зарим зураг нь жаахан цайгаад гарсан байлээ ойлгоно биздээ.

Saturday, January 2, 2010

Таньд 1 минут хэр үнэ цэнэтэй эд вэ?


Таньд 1 минут хэр үнэ цэнэтэй эд вэ? 1 минутанд та юу бүтээж юу хийж чадах вэ? Ингээд бодохоор 1 минутанд юу ч багтхааргүй юм шиг санагдаж байгаа биз?

Friday, January 1, 2010

2012 он - Дэлхийн төгсгөл биш !!!



2012 он - Дэлхийн төгсгөл биш !!! гэнээ
Жоохон айсан хүмүүсийг тайвшруулъяа...

Ялангуяа Ононд!!! 


Цанын бааз 2009


Заа 2009 онд явсан цанын  баазын хэдэн зураг  орууллаа. Үнэхээр гоё явсан шүү тэ манайхаан энэ жил илүү гоё явна гэдэгт найдаж байна. Сэтгэдлэлээ үлдээгээрэй манайхаан.

Шинэ оны мэнд


Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн Д.Сайнзаяа багштай 11-7 ангийн хамт олонд!!!