Tuesday, September 28, 2010

ТЭР Л ОХИНД

 

Анх анагаахад ороод надад сайхан сэтгэгдэл төрсөн ч эвгүй байдаг байлаа. Шинэ орчинд дандаа танихгүй царайнууд... угаасаа би даруухан болохоор бүх хүмүүстэй танилцах гэж яарахгүй байлаа. Нэг л мэдэхэд 9 сар дундаа оржээ. Анхны шалгалт ч ойртсон байлаа. Шалгалтын цаг болоход би гэртээ бэлдэж байгаад хоцорчихлоо. Лекцийн танхимдаа хоцрон орох урд ганцхан хоосон сандал байлаа. Өөрийн мэдэлгүй би тийшээ очоод суучихав. Хажууд минь суух нүдэнд дулаахан охин надад ихэд таалагдана. Шалгалтан дээр би тэр охинтой яриа өдөхийг ихэд хичээнэ. Хэцүү юм асуувал мэдэхгүй гээд хариулахгүй байх гэж би айгаад тун энгийн юм асуулаа. Тэр ч надаа уриалгахан хэлж өгөв. Шалгалтын материалыг багш нар хурааж авсны дараа би түүнд баярлалаа гэж хэллээ. Ангиасаа түрүүлэн гараад би тэр охиныг хүлээхээр шийдэв. Харанхуй болсон байсан болохоор тэр хамт явахыг зөвшөөрөх өндөр магадлалтай байв. Тун ч удалгүй тэр гараад ирлээ. Хотын төвөөр алхан түүнийг бас хэсэг даган алхлаа. Зоригоо чангалан тэрэн дээр очоод хамт харих уу гэхэд тэр дуугарсангүй. Бид ойр зуурын юм ярисаар тэдний гадаа ирлээ. Манайх тэр байр гээд их дэлгүүрийн хажуугийн байрыг заалаа. Харих замдаа би түүний тухай л бодно. Уянгалаг хоолой нь миний сэтгэлээс уяатай. Тэр охин надад маг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Гэвч тэр охины тухай юу ч мэдэхгүй байлаа. Гэртээ орж ирээд тэр охины талаар баахан асууж шалгаав. Тэдний 10 жилийн охины найз нь миний найз байж таарлаа. Найз залуугүй юм гэнэ. Яагаад одоо болтол найзгүй юм болоо? Тийм муухай ааштай юм болов уу? Гэж би гайхлаа. Долоо хоногийн дараа сургуулийн коридороор явж байтал тэр надруу инээмсэглэх шиг болов. Миний бие хөнгөрөөд цаанаа л нэг нэг баяр баясгалантай болоод ирэв. Орой нь найзаасаа дугаарыг нь аваад зориглон түүн рүү ярилаа. Хамт кино үзүье гэхээс өөр үг надад олдсонгүй. Гэтэл тэр эелдэгээр үгүй гэж хэллээ. Би бантан утсаа тасаллаа. Удалгүй 10 жилийн найз маань надруу залган орой зав байна уу? Би УБ-т ирлээ, өнөө орой уулья гэлээ. Би ч уулзахаар болов. Ааваас гуйж гуйж арай гэж машинтай явах зөвшөөрөл авлаа. Найз нар маань байгаа газраасаа намайг дуудлаа. Дуудсан газар нь очиход бүжгийн талбай намайг угтав. Би ч бүжиглэхээр шийдэн инээмсэглэн дөхөж очив. Урдаас тэр сайн уу гэлээ. Яагаад надтай хамт кино үзээгүй вэ гэж хэлэхэд тэр надад тайлбарлаж өглөө. Найзыгаа гаргаж өгөх гээд бөөнөөрөө уулзаж байгаа юм байх. Оройтсон болохоор би чамайг хүргээд өгье гэхэд тэр зөвшөөрлөө. Нэг л мэдэхэд шөнө болсон байлаа. Би түүнийг хүргэж өглөө. Орцны үүдэнд тэр надруу харан зогслоо. Түүнийг гарыг би атгахад тэр сандран улайна. Хөөрхөн нүдээрээ надруу харахад миний зүрх хурдан цохилно. Нэг л мэдэхэд би түүнийг үнсэн зогсож байв. Удалгүй тэр гэртээ оров. Шөнөжин бодосны эцэст би маргааш түүнийг гуйхаар шийдэв. Маргааш нь би түүнийг олж харлаа. Гэтэл тэрний хажууд яваа банди, явж байгаа байдал нь надад ерөөсөө таалагдсангүй. Тэрэнтэй дахиж яримааргүй санагдлаа. Би түүнд тийм сайн юм болов уу? Яагаад би ингээд байгаа юм бол оо? би түүнээс тайлбар хүлээсээр л ...

2 comments:

  1. Anagaahiin surguuliin oyutnuudiin dund ter l gedeg sedeweer esse bichuulehed ene 2 esseg emegte eregte 2 oyutan bijsen gsen shd goy bgaaz

    ReplyDelete
  2. mmhn uneher goy um bn teed ene 2 uchirsn bolow u? hehe

    ReplyDelete