Thursday, September 2, 2010

Би бол Хүлээлт /өгүүллэг/

Хаалга тогших чимээнээр хүлээлт ухасхийн босов. Үүдэн зогссон бараан хувцастай хүнийг хараад Хүлээлт итгэл алдарсан байдалтай

-Ноён Ганцаардал та дахиад л хүрээд ирэв үү...гэж хэлэхэд тэрээр үл ялаг жуумалзсанаа

-Би зүгээр л байх ёстой газараа ирлээ, надаас өөр хэн танай үүдийг тогшиж зүрхлэх билээ гэж дооглонгүй нүдээ ирмэлээ...


Хүлээлт цөхөрсөн харцаа доошлуулан

-Үнэндээ би таниас залхаж байна...тэртэй тэргүй энд надтай Уйтгар хатагтай, өвгөн Цөхрөл 2 хамт байгааболохоор таньд багтах зай байхгүй болов уу...гэхэд

-Өө дандаа миний хуучны танилууд байна шдээ... ер нь бол бид хамт л байх ёстой л доо...мэдээж чи үүнийг өөрчилж чадахгүй...тэгээд би орж болох уу гэж зандрангй хэлээд урагш алхалаа

-За ор доо...өөр яалтай ч билээ...гэхдээ хэзээ нэгэн цагт та нараас сална гэж бурханд л найдахаас гэж хэлээд хаалганыхаа гинжийг мултлав...

Энэ бяцхан өрөөнд ноён Ганцаардал, хатагтай Уйтгар, өвгөн Цөхрөл 3 ёстой л дураараа авирлана...дарс шимэн, тамхи баагиулаад л....би энэ 3-г салдаггүй чөтгөрүүд гэж нэрлэдэг юм...

Харин Бодрол дүү энэ дураараа авирлагчидтай эртний танилууд ч гэсэн надтай илүү дотно хандаж байнга л элдэв зөвлөгөө өгнө...хэтэрхий ихээр ч байж магадгүй...заримдаа би залхадаг ч гэсэн түүнтэй хамт байхад сайхан байдаг...

Хайр гэгч царалайлаг бүсгүй намайг нэг нүдээр ч тоож харахгүйд 3-н чөтгөр ихэд баясах бөгөөд...Хүсэл мөрөөдөл, Итгэл найдвар гэх зүс таних найзууд хааяа ирэхэд 3-н чөтгөр энэ хоёрт байнга л миний талаар хов зөөнө...ядаж байхад тэр хоёр их итгэмтгий бас эмзэг хүмүүс учраас тэдний үгэнд итгээд удалгүй л яваад өгнө...

Гурван чөтгөр энэ өрөөнд аль хэдийн хаанчлалаа тогтоохчихсон...өөр хэнийг ч нэвтрүүлэхийг үл хүснэ...мэдээж шү дээ эрх мэдэлд бүгд л дуртай байдаг...Эрх чөлөө хүртэл түүнд буугаад өгчихсөн гээд бод доо..

Би бараг л энэ амьдралдаа дасаж байх шиг....гэхдээ нэг л өдөр бүх юм өөрчлөгдөнө гэж Бодрол надад байнга л үглэнэ....

  За ингээд би гэдэг хүн хөрш айлын Ухааралыг оройн хоолонд урийд ярилцаж зөвлөгөө өгөхийг хүсэв...азаар тэр энэ хүсэлтийг нь үнэхээр сайхан хүлээн авлаа...

Тэгээд бид хоёр тэр нэг орой их удаан ярилцлаа...тэр надад нэг сайхан зөвлөгөө өгсөн...Би ч түүнийг хэрэгжүүлэхээр шийдэв...

Итгэл найдвар, Хүсэл мөрөөдөл хоёрыг нэг ирэхэд хаалгаа дотроосоо түгжээд хаашаа ч битгий гаргаарай гэж тэр надад зөвлөсөн юм...

За ингээд би тэвчээртэйгээр олон өдөр хүлээнэ......хүлээсэн......хүлээх болно......

Хурц нартай тэр нэг өдөр хаалга аяархан тогших чимээ сонсогдлоо...

Хэн бэ?....

1 comment:

  1. Huleene gedeg tewcheer tewchine gedeg huleelr umdaa

    ReplyDelete