Tuesday, February 21, 2012

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Ирж  буй XVII жарны Баясгалан хэмээх Усан луу жилдээ аз хиймортой, амгалан тайван, тэсгэл тэвчээртэй, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөлийг  дэвшүүлж байна.
Өнгөрсөн онд бидний хувьд олон ажилд ахиц гарсан бөгөөд үүнд уншигч, хамтрагч та бүхний хувьд нэмэр ихээхэн орсон билээ.  Ирж буй Усан луу жилд Та бүхний санасан бүхэн сэтгэлчилэн бүтэж, ажил үйлс тань үргэлж өөдрөг дэвшихийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй !!!
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Туулай  жилээ үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Луу  жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

1 comment: