Thursday, June 10, 2010

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай

 2010 оны 6-р сарын 11-ны өдөр Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Мөн ч удаан хүлээлээ шүү хэхэ.  ДАШТ-ийн талаар бяцхаан мэдээлэл хийлээ таалан болгооно уу.


Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA World Cup) нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас зохион байгуулдаг, олон улсын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багуудын дунд зохиогддог хөлбөмбөгийн цомын тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь 1930 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохиогдсоор ирсэн бөгөөд 1942 ба 1946 онуудад л дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй.

Өнөөгийн дүрмээр бол энэхүү тэмцээнд сар орчим хугацааны туршид зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ.

18 тэмцээн болсноос долоон баг аварга болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2006 онд Герман улсад болсон тэмцээнээр Итали улс шигшээд Франц улсыг ялж 4 дэх түрүүгээ авчээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африк улсад зохиогдох ба 2014 оных Бразил улсад явагдана.

No comments:

Post a Comment