Sunday, March 7, 2010

Ангийн охиддоо

    Ангийн охиддоо эмэгтэйчүүдийн баярын мэндийг ангийн харчуудаас нь хүргэж энэхүү шүлэгиийг өргөн барьж байнаа.

Ангийн охиддоо

Охидынхоо тухай бодлоо
Олон хоног бодлоо
Одтой ханьсан бодлоо
Оргилуун сэтгэлээ хөглөн бодлоо
Одоо харин ийм шүлэгтэй боллоо
Охидын маань таалалд нийцэх болтугай
Омголон сэтгэлд нь оч болтугай
Омтгойрох сэтгэлд нь даруулга болтугай
Он цагийн шалгуурыг давах болтугай


Ом сайн амгалан болтугай!
Олз мөнгө ихтэй нь ч
Овтой зальтай этгээд ч
Олж чадахаасаа өнгөрсөн
Онцгой нэгэн алдар
Охид минь та нарынх аа
Айл гэрийг түшилцэж
Алаг үрээ эвийлж
Айлын гэргий боллоо ч
“Ангийн охин” цолыг
Алдахгүй ээ та нар
Ач үрээ тойруулж
Ахан дүүстээ хүндлэгдэж
Азай буурал болсон ч
“Ангийн охин” цолыг чинь
Андахгүй ээ бид нар
Амжилт бүтээлээ гайхуулж
Алдрын зэрэгт хүрэн
Алтан титэм өмсөвч
“Ангийн охин” цол
Багадахгүй ээ та нарт
Амьдралын түмэн нугачааны
Аль нэгэнд нь бүдэрч
Алдаж онож явсан ч
“Ангийн охин” цол
Ахдахгүй ээ та нарт
Арав хүрэхгүй ч бид нь
Амьд л байсан цагт
“Ангийн охин” хэмээх
Ариун алдар та нарынхаа
Аав л ээжийн охид минь ээ
Азтай явахад тань баярлах
Алдаж явахад тань харамсах
Аягүй санагдсанаас харамлах
Ангийн хэдэн хөвгүүддээ
Амар жаргалтай харагдаж хайрла!!!
Алаг нүдэнд чинь торж
Амраг сэтгэлийг тань булаасан
Азтай нэгэн залууд
Ангийн биднээсээ ч илүү
Аз жаргалыг хайрла!!!

4 comments:

  1. tnx nice shuleg bna shuu .....

    ReplyDelete
  2. yass goy ym bee.. xexe tnx

    ReplyDelete
  3. ene goy shuleg chini henii buteel ve mash goy shuleg bn shu bayrlalaa.........

    ReplyDelete
  4. thank you goy shuleg bna shu

    ReplyDelete