Wednesday, January 27, 2010

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

      Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин, сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.
     ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны 2-р сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны 4-р сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хутаарийн дагуу шалгалтбн өдрүүд товлогдлоо.
                VI сарын 11-ний өдөр 
                              14:00-15:20                      Монгол улсын түүх
                              16:30-17:50                      Орос хэл
                VI сарын 12-ны өдөр
                              08:30-9:50                        Газар зүй
                              11:00-12:20                      Математик
                              14:00-15:20                      Биологи
                              16:30-17:50                      Англи хэл
               VI сарын 13-ны өдөр
                              08:30-09:50                      Хими
                              11:00-12:20                      Нийгмийн тухай мэдлэг
                              14:00-15:20                      Монгол хэл
                              16:30-17:50                      Физик
Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/
- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг /цээж зураг нь 150x200 пиксель     хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна./
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх /өмнөх онд төгссөн шалгуулагч/
      Энэ оны ЭЕШ-ын хураамж өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй бөгөөд шалгалт бүрт 4500 төгрөг, батламж карт 700 төгрөг байна.
      Шалгуулагчид бүртгүүлэхдээ шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны мастер карт болон виза картаар шилжүүлэх боломжтой бөгөөд орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банкны Боловсролын үнэлгээний төвийн 1102862121 тоот дансанд тушаана.
     Шалгуулагчдад анхааруулахад бүртгүүлсэнээс хойш сонгосон хичээлүүдээ нэмэх, хасах, солихыг хориглоно.
 Танд амжилт хүсье

2 comments:

  1. zozo 6 sariin 14 ghed buh duustsan bh uym bn dooo

    ReplyDelete
  2. yaanaa ymar oirhon ym be sandarjin shuu

    ReplyDelete