Saturday, October 29, 2011

Намрын тэргүүн 2011


Намрын тэргүүний хэдэн зураг орууллаа. Хүсвэл аваргын төлөөх тоглолтын бичлэг хийж болно шүү. Сэтгэгдэлээ бичээрэй!!

Элдэв зураг



За хэдэн бас бус ангийнхны зурагийг орууллаа. Ихэвчлэн уулзалтын зурагууд байх шиг байна.

Дурсамж дэвтэр


За сайн байцгаана уу манайхаан. Нэгэн эрдэнэс оллоо. 5-р ангид хөтөлж явуулж байсан Тэргэл Номулун 2-н дурсамжийн дэвтэрийг Тэргэлээс олж авлаа. Хөөрхөн хөөрхөн юм байна өө.  За тэгээд 11, 12 настай хүүхдүүдийн дурсамжийг үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй. (Зурган дээрээ дарж байгаад томруулаад үзээрэй)

Monday, October 17, 2011

Кошин зураг хаха



Сайн байцгаана уу ангийнхаан. Ойрд мэдээ тавьсангүй. Энэ жилийн Намрын тэргүүнээр авагдсан нэг зураг хийлээ. Заавал үзээрэй. Кэкэ зургийн эзнээс уучлал гуйя аа. Comment!!!

Wednesday, October 12, 2011

Ингээд л яваад өгдийн байхдаа


Cайн байцгаана уу ? Бүгдээрэнгийх нь хичээл сайн биздээ. Ангийн дарга Лхагвадулам маань ОХУ-д 5н жилийн хугацаатайгаар суралцахаар болсон бөгөөд 10.14-ний баасан гарагт явах учир наана нь пүрэв гарагт 96-р сургууль дээр цуглаж найзыгаа гаргаж өгөх тул хүн бүр 2-3 мянган төгрөгтэй ирээрэй. Жич : Бүгд ямар бэлэг өгвөл зүгээр болохыг бодоод ирээрэй хө.

Friday, September 23, 2011

Намрын Тэргүүн - 2011


Оройтож нийтэлсэнд ангийнханаасаа уучлалт хүсье !!!  2011.09.24-нд уугуул сургуулийн урд 11-ээс цуглана багштай хамт нэг гоё юманд явж ирээд 14:00-с тэмцээнээ эхлүүлэх болно. Нийт багууддаа амжилт хүсье !!! GL !!! ^_^

Friday, September 2, 2011

Амьдрал /шүлэг/

Сайн байцгаана уу манайхаан удаан уулзсангүй шүү. Амьдрал дажгүй биздээ хэхэ. Зун дуусжээ. Цаг хугацаа явсаар л байна. Энэ зуныг бүгдээрээ сайхан өнгөрүүлсэн байх гэж найдаж байна. Хичээл орчлоо шдээ. За яадын орж л байг харин бүгдэд нь хичээлд нь амжилт хүсье. Би жаахан амьдрал ярьдаг юм билүү гэж бодлоо. Анх эхээс төрөөд хүн бүр амьдралын түүхээ бичдэг. Бага нас минь сайхан байждээ ямар ч бодож санах зүйлгүй идэх унтах тоглохоо л боддог байждээ. Харин том болоод ухаан сууж  юмны цаадах наадахыг мэддэг болсон чинь жинхэнэ амьдрал гээч зүйлтэй тулж олон асуудал тулгарч энэ орчлонд яах гэж төрсийн юу хийх ёстоймбээ гээл асуултууд ар араасаа цуварч байдаг. Санал нийлж байгаа биздээ.  Энэ тавьсан шүлэг маань харин олон зүйлийн учрыг тайлахад нэмэр болох болов уу гэж хувьдаа би бодном. За тэгээд сэтгэгдэлээ хэлээрэй.

За тэгээд ангийн даргын үүднээс сануулга маягийн юм 5 хуруу багт хэлье. Энэ жилийн Намрын тэргүүнийг та бүгд зохион байгуулна гэдгийг мэдэж байгаа байх. Сайтар төлөвлөж өндөр зохион байгуулалттай зохиогоороо яаж юугаар зохиох нь та бүгдийн дур. Гэхдээ бусдынхаа саналыг сонсоорой.  За баяртай манайхаан.