Friday, September 2, 2011

Амьдрал /шүлэг/

Сайн байцгаана уу манайхаан удаан уулзсангүй шүү. Амьдрал дажгүй биздээ хэхэ. Зун дуусжээ. Цаг хугацаа явсаар л байна. Энэ зуныг бүгдээрээ сайхан өнгөрүүлсэн байх гэж найдаж байна. Хичээл орчлоо шдээ. За яадын орж л байг харин бүгдэд нь хичээлд нь амжилт хүсье. Би жаахан амьдрал ярьдаг юм билүү гэж бодлоо. Анх эхээс төрөөд хүн бүр амьдралын түүхээ бичдэг. Бага нас минь сайхан байждээ ямар ч бодож санах зүйлгүй идэх унтах тоглохоо л боддог байждээ. Харин том болоод ухаан сууж  юмны цаадах наадахыг мэддэг болсон чинь жинхэнэ амьдрал гээч зүйлтэй тулж олон асуудал тулгарч энэ орчлонд яах гэж төрсийн юу хийх ёстоймбээ гээл асуултууд ар араасаа цуварч байдаг. Санал нийлж байгаа биздээ.  Энэ тавьсан шүлэг маань харин олон зүйлийн учрыг тайлахад нэмэр болох болов уу гэж хувьдаа би бодном. За тэгээд сэтгэгдэлээ хэлээрэй.

За тэгээд ангийн даргын үүднээс сануулга маягийн юм 5 хуруу багт хэлье. Энэ жилийн Намрын тэргүүнийг та бүгд зохион байгуулна гэдгийг мэдэж байгаа байх. Сайтар төлөвлөж өндөр зохион байгуулалттай зохиогоороо яаж юугаар зохиох нь та бүгдийн дур. Гэхдээ бусдынхаа саналыг сонсоорой.  За баяртай манайхаан.


3 comments: