Showing posts with label Pictures. Show all posts
Showing posts with label Pictures. Show all posts

Saturday, October 29, 2011

Намрын тэргүүн 2011


Намрын тэргүүний хэдэн зураг орууллаа. Хүсвэл аваргын төлөөх тоглолтын бичлэг хийж болно шүү. Сэтгэгдэлээ бичээрэй!!

Элдэв зураг



За хэдэн бас бус ангийнхны зурагийг орууллаа. Ихэвчлэн уулзалтын зурагууд байх шиг байна.

Дурсамж дэвтэр


За сайн байцгаана уу манайхаан. Нэгэн эрдэнэс оллоо. 5-р ангид хөтөлж явуулж байсан Тэргэл Номулун 2-н дурсамжийн дэвтэрийг Тэргэлээс олж авлаа. Хөөрхөн хөөрхөн юм байна өө.  За тэгээд 11, 12 настай хүүхдүүдийн дурсамжийг үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй. (Зурган дээрээ дарж байгаад томруулаад үзээрэй)

Monday, October 17, 2011

Кошин зураг хаха



Сайн байцгаана уу ангийнхаан. Ойрд мэдээ тавьсангүй. Энэ жилийн Намрын тэргүүнээр авагдсан нэг зураг хийлээ. Заавал үзээрэй. Кэкэ зургийн эзнээс уучлал гуйя аа. Comment!!!

Friday, July 15, 2011

Тэрэлж яваад ирлээ

Ангийн 9 н нөхөд тэрэлжид нэг хоног сайхан байгаль цэвэр агаарын дунд амарчаад ирлээ. Найдангийнхаа ачаар ая тухтай тохилог яваад ирлээ. Адал явдал ихтэй сайхан байсаан. Зй тэгээд зурагаас үзэцгээнэ биздээ. Дараа жилээс ангиараа бүгдээрээ явахын ерөөл дэвшүүлье. 

Wednesday, May 4, 2011

Хуучны зурагууд

 За сайн байцгаана уу манайхаан ойрд мэдээ нэмсэнгүй шүү хичээл сурлага дажгүй биздээ удахгүй 1-р курсээ төгслөө шдээ сайхан байна а тэ. За тэгэхээр ангид байсан хэдэн зурагуудыг хийлээ үзэж болгооно уу. Яасан ч жоохон жоохон байсан юмбэдээ энэ дээр байгаа зурган дээр манай алдарт пс чин Баяраа ч байх шиг хаха...

Monday, February 14, 2011

Ховор зураг 2 хэхэ

За манайхан юу байцгаана.Хайрын баяр энэ тэр гээд завгүй байсан уу? Заза хосууд болон синглэчүүдэд баярын мэнд хүргэе. Миний бие ахиад ком энэ тэрээ хайж байгаад бас дажгүй хэдэн зураг оллоо. Таалан сонирхоно уу. Жоохон тайлбартайгаар хүргэе

Thursday, February 10, 2011

Ховор зураг хэхэ

За ёстой ховор зураг шүү? Одоо болтол миний утсан дээр гэвэл яаахуу? Таалагдсан бол сэтгэгдэл бичээрэй. 

Sunday, February 6, 2011

Цагаан сар 2011 айл хэсэлт

За цагаан сараар айл хэссэн зургуудыг тавьлаа. Хаха багшийнхаас гарад манайд очиж жимсний дарс ууцгаагаад бүгд халаалттай бүр зарим нь хуруудаж ууж муугаад балайг нь аваад тэгээд Сараагийнд очоод айраг виски нтр уугаад бүр балайраад зарим нэг нь хачин юм болсныг бүгд мэдэж байгаа байхаа хаха. Би хүртэл согтож нтр гэхдээ лав юу болсныг бүгдийг нь санаж байгаа болохоор бас ч гайгүй байсан ч юм шиг заза тэр миний хөглөх ч яахав зурагнуудаа үзэцгээе дээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан.

Saturday, January 29, 2011

Хонхны баярын зугаалганы зураг

За хонхны баярын блог дээр тавигдаж байгаагүй зураг тавьлаа хайгаад байсан олс таталтын зураг байж байна Сарангэрэлээс авлаа. Сэтгэгдлэээ мартваа

Зурагчин Сарангэрэл

За Сарангэрэл энэ зургуудыг тавиад өгөөчээ гэж өгсийн хэлсэн ёсоор нь тавьлаа. Гоё гоё зурагнууд байна аа.

Friday, January 28, 2011

Хэдэн зураг

 За сайн байцгаана уу  хэдэн зураг орууллаа ер нь блог дээр тавигдаж байгаагүй зурагнууд байхаа.

Sunday, December 19, 2010

Ангийн аварга баг тодорлоо

Заа тэгэхээр өнөөдөр ангийн аварга шалгаруулах тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө. Аварга багаар "Кольцоог эзэмдэгчид" (Нармандах, Мягмаржав, Ганбаяр, Өлзийбаатар, Батзориг) баг хурд хүч авьяасаараа бусад 2 багаа манлайлж аварга боллоо. Баяр хүргье!! бүх багууд жигд сайн тэнцүү өрсөлдлөө. Хэрвээ чадуул дараа жил бас зохионо оо тэр үед шүүгч мүүгчтэй гоё болгоноо. Хэдэн зураг дарсын тэрийгээ хийлээ. Аан тийн ирж дэмжиж өгсөн охидууддаа (Номин, Лхагвадулам, Ариунгоо, Дуламсүрэн, Мөнхзул, Тэргэл, Баасандорж) мааш их баярлалаа. Заа удахгүй шалгалтууд нь эхлэх байх бүгдэд н амжилт хүсье!!

Wednesday, August 4, 2010

Монтаж гарлаа

Заа насан туршын дурсамж болж үлддэг ангийн монтаж минь гарлаа.Энэхүү мэдээг гадаадад байгаа ангийн андууддаа зориулж тавьж байна таалан болгооно уу. Уг нь яг file аар олж тавъя гэсэн боловч болсонгүй тэгээд апаратаар аваад хийчлээ хэхэ жаахан чанар муутай байгаа байх уучлаарай. Зурган дээрээ дараад томруулж үзээрэй.

Monday, June 14, 2010

Saturday, June 12, 2010

Friday, June 11, 2010

Tuesday, June 8, 2010

Хонхны баярын зурагнуудаас №2

Хонхны баярын зурагнуудаас №1

За саяхан манай мөнгөн хонхны баяр болж өнгөрсөн билээ. Үнэхээр гоё болсон тиймээ манайхаан хэхэ. Манай ангийн охид хөвгүүд үнэн тасарцан харагдаж байсан шүү охидууд бүгд хөөрхөн хөвгүүд бүгд сайхан залуус болсон байсан. Тэгээд зурагнууд тавьлаа эхний ээлжинд жаахан албан ёсны зураг тавьлаа цаашаа чөлөөт зурагийг нь тавих болноо. Мангар их зураг байгаа болохоор тайлбар хийж чадсангүй шүү.

Thursday, May 20, 2010

Baby pictures

Заа ойрд мэдээ нэмсэнгүй. Нэг хөөрхөн бяцхан хүүхдүүдийн зурагаар блогоо чимье гэж бодлоо. Үнэхээр үнэтэй мэдээ болно шүү энэ. Хамгийн гол нь манайхаан сэтгэгдэлээ үлдээгэрэй. Хамгийн хөөрхөн охин бандийг нь шалгаруулаарай хэхэ.Зураган дээрээ дарж байгаад томруулж байгаад татаж аваарай.