Sunday, May 29, 2011

За юм бичмээр санагдлаа


Юуны өмнө оройн мэнд. Орой нээх нойр хүрэхгүй байх юм. Жоохон юм бичье гэж бодлоо. Нээрэн бид сургууль төгсөөд аль хэдийн жил болохнээ.
Их сургуулийн оюутан болж шинэ амьдралын гараагаа эхэлж шинэ найз нөхөд анги хамт олон гэх мэт нэлээд хэдэн зүйлүүд өөрчлөгджээ. Тэхдээ хамгийн том өөрчлөлт бол бидний хүүхэд нас. Тиймээ одоо бид тэр хүүхэд ахуй насны тэнэглэл хөөр баясал нандин бүхэн байхгүй болсон мэт яг л том хүмүүс шиг. Яагаад том хүмүүс биднийг тэр үед ойлгодоггүй байсныг одоо л ойлгох мэт бид дотроо шал өөр ертөнц юм байна гэдгийг. Хүүхэд нас ямар гоё байсан юм бэ? Орой би ганцаараа өрөөндөө орон дээр хэвтэж байгаад өчнөөн зүйлийн талаар бодоход хүүхэд нас л хүн бүхэнд сайхан байдаг юм байна. Нээрэн бүр дуу байдаг ш дээ Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм............ гээл эхэлдэг. Тийм галт тэрэг үнэхээр байдаг юм болов уу? Байгаа . Байсаар ирсэн. Байдаг. Тэр бол бидний хүүхэд шүү дээ. Бид өөрийн хүүхдээс л тэр сайхан дурсамжид гоё үеүүдээ харж мэдэрч болно шүүдээ. яагаад үгүй гэж. Тиймээс бид одоо өөрийн хүүхэд нас бус харин өөрсдийн хүүхдүүдийн тэр ариун сайхан үеийн ертөнцийг хамгаалах хэрэгтэй юм байна. Бид сайн аав ээж байх ёстой. Тэдний минь ирээдүй биднээс шалтгаална шүү дээ


сэтгэгдэл бичсэн: Minchaa

2 comments:

  1. tiiim shuu Tuwshuu. Bugded n ehursiin bayriiin mend hurgey

    ReplyDelete