Thursday, December 30, 2010

Шинэ оны мэнд хүргье!!

Ангийнхаа нийт хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж байна аа. 2010 ондоо хийж бүтээсэнээ дүгнэж 2011 ондоо түүнээс илүүг хийхийг төлөвлөж эрч хүчтэй шинэ оноо гаргаарай. Бүгдэд нь аз жаргал сайн сайхан амжилт бүтээлийн оргилыг дэвшүүлье. 2010 онд бидний хувьд их чухал жил байсан шүү учир нь амьдралын их гарааг эхэлж бид бүхэн оюутан болцгоосон тийм учраас энэ жилийг дурсаж яваарай. Мөн манай ангийн блог маань нээгдээд бүтэн жилийн нүүр үзжээ. Блогийн нэг жилийн ойн баярын мэндийг давхар хүргье!! Энэ мэдээ маань бас блогийн маань 100 дахь мэдээ болж байгаан байна хэхэ. Бүгдээрээ шинэ оноо сайхан тэмдэглээрэй. 

Saturday, December 25, 2010

Зарлал!!

За тэгэхээр 12-р сарын 29-нд багшийн төрсөн өдөр гэдгийг бүгд мэдэх билээ. Тиймээс 29-нд ангиараа очихоор болсон. Зүгээр яваад очилтой нь биш бэлэг авах нь мэдээж. Тэгээд нэг хүүхдээс 3000 төгрөг хураах болсон тул 12-р сарын 28-ны дотор Лхагвадулам Тэргэл болон Буд миний биед хураалгаарай. Өөрсдөө холбогдоод өгвөл их сайн байх ба маш их баярлана шүү. За өөр зүйлгүй ээ.

Wednesday, December 22, 2010

Сандагаа маань дуу гаргажээ


За Сандагдорж маань хуучин 10-н жилийн ангийнхаа 2 найзтайгаа нийлж шинэ жилийн дуу гаргажээ. Үнэхээр гоё дуу болжээ. Байгалиас заяасан энэ сайхан авьяасаа цаашаа улам хөгжүүлээрэй. Мөрөөдөлдөө хүрнэ шүү.   Найздаа баяр хүргье. Цаашдаа улам гоё дуу гаргаарай амжилт хүсье.Татахаар тавьлаа шүү татаад байгаараа манайхаан.

Татах mp3

Шинэ жилийн монгол дуунууд

Заа удахгүй шинэ он гарахнээ UB хотод маань албан байгууллагууд том том гацуур үүдэндээ залж дэлгүүр хоршоо саа шаараар дүүрээд энэ тэнд дүрсгүй жаалуудын динамит тас няс хийгээд аль хэдийнээ шинэ жилийн уур амьсгал оржээ. Тэгэхээр шинэ жилийн нэлээн хэдэн дуу  (40 ширхэг) татахаар тавьлаа татаад байгаараа манайхаан хэрэгтэй байж юуны магад тийм биздээ. Зарим нэг нь огт сонсож байгаагүй дуу ч байх шиг.  

Татах  share.tugsbilig

Sunday, December 19, 2010

Ангийн аварга баг тодорлоо

Заа тэгэхээр өнөөдөр ангийн аварга шалгаруулах тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө. Аварга багаар "Кольцоог эзэмдэгчид" (Нармандах, Мягмаржав, Ганбаяр, Өлзийбаатар, Батзориг) баг хурд хүч авьяасаараа бусад 2 багаа манлайлж аварга боллоо. Баяр хүргье!! бүх багууд жигд сайн тэнцүү өрсөлдлөө. Хэрвээ чадуул дараа жил бас зохионо оо тэр үед шүүгч мүүгчтэй гоё болгоноо. Хэдэн зураг дарсын тэрийгээ хийлээ. Аан тийн ирж дэмжиж өгсөн охидууддаа (Номин, Лхагвадулам, Ариунгоо, Дуламсүрэн, Мөнхзул, Тэргэл, Баасандорж) мааш их баярлалаа. Заа удахгүй шалгалтууд нь эхлэх байх бүгдэд н амжилт хүсье!!

Friday, December 17, 2010

Torson odriin pic`s :D

Зарлал!!

За тэгэхээр ангийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 19-ны өдөр буюу бүтэн сайн өдөрийн 1 цаг 30 минутанд 70-р сургууль дээр болно. 4 цаг авна шүү. Бүгд 5000 төгрөгтэйгээ ирнэ. Охидуудаас 2 баг гарчих байх тэгээд охидууд бас 5000 төгрөгтэй шүү. Охидын хувьд 3 н тоглолт хийнэ 2000 нь зааланд 3000 нь бооцоонд нэг үеийг нь 6 минутаар тооцно. Охидуудад хэлэхэд та нар салхи хагалж эхний тоглолтыг явуулна шүү. Энэ мэдээг үзсэн нь багийнхандаа дуулгаарай. Яг цагтаа ирнэ шүү 1 цаг 30 минут гэхэд ирсэн байна.