Tuesday, September 28, 2010

Monday, September 27, 2010

Зарлал!!!

Заа тэгэхээр нэг зар сонордуулъяа. Энэ 7 хоногийн 5 дахь өдөр буюу 10-р сарын 1-ны өдөр ангиараа цугларч кино үзье гэнээ ангийн дарга Лхагвадулам. Тэгэхээр энэ өдрийн орой 5 цагаас Тэнгис кино театрын өмнө. Тааралдсан нэгэндээ хэл дуулгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ангийн дарга руу яриарай.

Хонхны баяр бичлэг №2 /Түвшөө Намулан 2-н тэнэглэл/

Энэ бичлэгийг үзээд би Түвшөө Намулан 2-н тэнэглэл гэж нэрийдлээ. Учир нь яг юу болоод байгааг ойлгосонгүй. Ямартайч малын баасаар байлдаад байх шиг байна. Намулан ч мөчөөгөө өгөхгүй шинжтэй.

Хонхны баяр бичлэг №1 /9-р анги/


Заа сайн байцгаана уу оюутнуудаа. Блог дээр мэдээ тавихгүй байгаад уучлаарай. Тэгэхээр өнөөдөрөөс эхлэн нэлээн хэдэн бичлэгээр бөмбөгдий  гэж бодлоо. 2 жилийн өмнө гадаа шороо царайтай болтлоо сайхан өнгөрөөсөн 9-р ангийн хонхны баярын бичлэгүүд хэхэ. За тэгээд бичлэгээ үзээд дурсамжаа сэргээгээд сэтгэгдэлээ бичээрэй. Цаашдаа хэрвээ хүсэх юм бол энэ жилийн цэргийн баярын бичлэг байгаа шүү тавьж болно хэхэ. Охидууд жаахан дургүй байгаад байгаа тал бий. Аан тэгээд тавиулах бичлэг байвал өгөөрэй утас мутасан дээрх бичлэгээсээ. Upload хийхээр Жаахан чанар муутай болж ордог юм байна ойлгоороо.

Saturday, September 18, 2010

Зарлал!!!

Дараа 7 хоногийн хагас сайн өдөр буюу 9-р сарын 25 ны өдөр ангиараа заал авах тул нүхээ одооноос ухацгаа. Охид хөвгүүдгүй бүгд ирээрэй нэг сайхан хөлсөө гартал тоглъё манайхаан ядаргаагаа тайлцгаая тэгээд эрч хүчтэй хичээлээ хийцгээе оюутнуудаа. Цагийг тэгэж байгаад том ах хэлэх байх.

Wednesday, September 15, 2010

Оюутан 2010 - Бидний жил, Бидний дуу хоолой

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч, Монголын оюутны холбооны зөвлөх Х.Батсайханы санаачилгаар тус холбооноос жил бүр эрхлэн гаргадаг "Оюутан" цувралын IV дэх нь саяхан хэвлэгдлээ.
Оюгтаныхаа гараагаа эхэлж буй бид нарт хэрэгтэй л ном юм шиг байна. Энэ номонд Монголын оюутнуудын авч болох бүхий л тэтгэлэгүүд байгаам байна. Энд дарж татаж авна уу