Wednesday, March 31, 2010
Төрсөн өдрийн мэнд хүргье!!
Заа өнөөдөр 3-р сарын 1-ны өдөр энэ өдөр манай ангийн нэг хүүхэд анх энэ ховоод мэндэлжээ тэр жаал бол Нармандах юм. 17 нас хүрж байгаа юм байна. Ангийн хамт олноос нь найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгөөрэй. HAPPY BIRTHDAY!!!!!
Мэдээний төрөл
Birthday
Sunday, March 28, 2010
Эргэн дурсахуй №1
Заа удахгүй төгсөлтийн баяр болохнээ. Тийм болохоор 9-р ангийн хонхны баярын зургийг тавъяа гэж бодлоо жаахан өнгөрснөө дурсацгаая. Үнэхээр гоё байсан шүү тэ манайхаан. Маш олон зураг байгаа болохоор цуврал болгон тавъяа. Цаашдаа №2, №3 гээд тавигдах болно. Ингээд эхний цувралаа өргөн барьж байна таалан соёрхоно уу. Сэтгэгдэлээээ л үлдээхээ мартвааааааааа найзуудааа.
Мэдээний төрөл
Pictures
Friday, March 26, 2010
Нэг ангийнхан - Bigboy ft davka & Muni /lyrics/
Заа нэгэн хүний хүсэлтээр тавьлаа таалан болгооно уу.
Нэг ангийнхан
Дх: Ачит эхээс минь өөрцгүй ангийн багш минь та
Энэ л ангидаа бид олуулаа тиймээ бид нэг ангийнхаан
Нэгэн нарны доор нэгэн ангид хувь тавилангаар учирсан
Хорвоод олдохгүй нэг ангийнхаан тиймээ бид нэг ангийнхаан
Мэдээний төрөл
Шүлэг
Thursday, March 25, 2010
Санал асуулга
Заа удахгүй бидний хүсэн хүлээж байсан хонхны баяр маань удахгүй болохнэээ. Тэгээд нэг асуудал байна аа. Юу хийх вээ яаж тэмдэглэх вэ гэдэг... Бүгдээрээ тэгээд санал хүсэлтээ чөлөөтэй хуваалцацгаая. Саналаа comment оор үлдээгээрэй. Ааа бас ойрд мэдээ нэмэхгүй байгаад уучлал хүсэж байна жаахан завгүй л яваад байна цаадах чинь.
Мэдээний төрөл
Мэдээ
Wednesday, March 10, 2010
2010.03.08
Заа найзуудаа мартын 8 ны зураг тавьлаа. Үнэхээр гоё болсон шүү хөтгүүддээ баяр хүргэе амжилттай болсонд нь. Ааа бас охидууддаа сэтгэл хангалуун байсанд нь баярлалаа. Найдандаа бас маш их баярлалаа бид нарын урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд. Бүгдээрээ сайн байсан шүү манай хөвгүүд авъяастай юм билээ. За за олон юм ярьчлаа зурагаа таалан болгоодоо.
Мэдээний төрөл
Pictures
Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
Өнөөдөр 2010 оны 3-р сарын 10. Манай ангид 18 тнууд нэмэгдсээр л байна. Мөнхбаатар маань өнөөдөр 18 нас хүрлээ. Ангийн нийт хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!!!!!!
Мэдээний төрөл
Birthday
Sunday, March 7, 2010
Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
Өчигдөрхөн манай ангид бас нэгэн хүү мэндэллээ энэ хүн бол Мягмаржав юм. Ангийн нийт хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна. Цаашдын ажил амьдрал сурлагад нь хамгийн гол нь ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье. Жаахан хоцроод мэнд хүргэж байна уучлаарай.
Мэдээний төрөл
Birthday
Subscribe to:
Posts (Atom)



