За тэгэхээр манай ангийнхан маань байгалиас заяасан сайхан хоолойтой хүүхдүүд олон байдаг билээ. Тэд нарын нэг манай жаахан Сандагаа "Universe best song-2011" уралдаанд орох гэж байгаа. Өнөөдөрөөс тэмцээн эхэлж байгаа сурагтай харин манай хүн 2 сарын 13 нд шалгаруулалтандаа орох юм байна тиймээс бүгдээрээ Сандагаатай урам хайрлъя тэх үү Сандагаа чи чаднаа амжилт хүсье битий сандараарай инээгээд ороод инээгээд гараад ирээрэй хэхэ. Урагшаа урагшаа!!! Манайхаан коммент үлдээж Сандагаадаа урам өгөөрэй.
Thursday, February 10, 2011
Sunday, February 6, 2011
Цагаан сар 2011 айл хэсэлт
За цагаан сараар айл хэссэн зургуудыг тавьлаа. Хаха багшийнхаас гарад манайд очиж жимсний дарс ууцгаагаад бүгд халаалттай бүр зарим нь хуруудаж ууж муугаад балайг нь аваад тэгээд Сараагийнд очоод айраг виски нтр уугаад бүр балайраад зарим нэг нь хачин юм болсныг бүгд мэдэж байгаа байхаа хаха. Би хүртэл согтож нтр гэхдээ лав юу болсныг бүгдийг нь санаж байгаа болохоор бас ч гайгүй байсан ч юм шиг заза тэр миний хөглөх ч яахав зурагнуудаа үзэцгээе дээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан.
Мэдээний төрөл
Pictures
Wednesday, February 2, 2011
Сар шинийн мэнд хүргье!!
Тийн урвагч хэмээх цагаан бар жилээ үдэж илжиг хэмээх цагаагчин төмөр туулай жилдээ ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн ерөөлтэй, өнөтэй сайхан угтаж байна аа. Ололт амжилт од хийморь гийсэн энэ өдөр сайн үгийг хэлэлцэж сайны ерөөлийг өргөж өвгөд хөгшиддөө золгож айл их хисэж алт мөнгө их цуглуулж сар шинэдээ сайхан шинэлээрээ ангийнхаан хэхэ. За тэгээд шинийн 3-нд 3 цагаас багшийнд уулзацгаая. Аан тийн энэ жил чинь шинийн нэгэн 2 удаа тохиож байгаам гэсэн сураг байна лээ тэгэхээр шинийн 2 нд багшийнд очих нь мөн үү хэхэ.
Мэдээний төрөл
Мэдээ
Saturday, January 29, 2011
Хонхны баярын зугаалганы зураг
За хонхны баярын блог дээр тавигдаж байгаагүй зураг тавьлаа хайгаад байсан олс таталтын зураг байж байна Сарангэрэлээс авлаа. Сэтгэгдлэээ мартваа
Мэдээний төрөл
Pictures
Зурагчин Сарангэрэл
За Сарангэрэл энэ зургуудыг тавиад өгөөчээ гэж өгсийн хэлсэн ёсоор нь тавьлаа. Гоё гоё зурагнууд байна аа.
Мэдээний төрөл
Pictures
Friday, January 28, 2011
Tuesday, January 18, 2011
Хүний хөгжил сан бид нарт өгөх 500 мянгын талаар
За сайн байцгаана уу Монголчуудаа гээл үү хэхэ. Удаан уулзсангүй шүү. Амралт дажгүй биздээ. Зарим нэг нь өнөөдөрөөс эхэлж амарж байгаа байх тийм үү? мөн үү? нтр. За улсаас бид нарын төлбөрт нэмэрлэж 500 мянган төгрөг бэлэглэхээр болсоныг мэдэж байгаа биздээ. Тэгэхээр яаралтай оюутны үнэмлэх болон иргэний үнэмлэх мөн сургуулийн тодорхойлолтоо (Зарим хороо нь сургуулийн тодорхойлолт шаардахгүй байгаа) иргэний шиэчилсэн бүртгэлийн цаасаа аваад өөрсдийн оршин суугаа дүүргийнхээ хороон дээрээ очиж нэг цаасан дээр гарын үсэг зурах юм шиг байна. Тэгэхгүй аол 500 мянга хажуугаар чинь нисээл өнгөрөх юм байх. Мэдээгүй нэг нь мэдээд мэдсэн нэг нь уншаад өнгөрнө биздээ. Дараа 7 хоногт ШУТИС ийхан хичээлдээ явах байх амралт дажгүй өнгөрцгөөсөн байх харин МУИС ийхан амарж эхэлж байгаа тэгээд амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Амжилт бүгдээрээ.
Мэдээний төрөл
Мэдээ
Subscribe to:
Posts (Atom)




