Monday, February 14, 2011

Video гэхдээ миний утсан дээр байсан.

За сайн байцгаана уу? Би бичлэг оруулах гэсэн нээх гоё бичлэг байдаггүй ээ. Энэ намар би утсаа мэргэжилтэнгүүдэд алдаад дотор нь байсан хамаг бичлэг зураг энэ тэр байхгүй болчиж. Харин азаар ком дэрээ ахин recover хийж оллоо. Их хөдөлмөр зарлаа. Миний хөдөлмөрийг минь үнэлж сэтгэгдэл бичээрэй.

Энэхүү бичлэг дээр сайн ажиглавал өчнөөн тэнэг зүйл болно

Ховор зураг 3 хэхэ

За өнөөдөр ховор зураг булангаа 2 хийчихлээ. Ганцаараа үзэх онцгүй юм олуулаа үзсэн дээр гээд.

Ховор зураг 2 хэхэ

За манайхан юу байцгаана.Хайрын баяр энэ тэр гээд завгүй байсан уу? Заза хосууд болон синглэчүүдэд баярын мэнд хүргэе. Миний бие ахиад ком энэ тэрээ хайж байгаад бас дажгүй хэдэн зураг оллоо. Таалан сонирхоно уу. Жоохон тайлбартайгаар хүргэе

Sunday, February 13, 2011

Universe Best Songs 2011 он

Сандагдорж маань Universe Best Songs 2011 оны эхний шалгаруулалтандаа амжилттай тэнцлээ баяр хүргэе!!! Шалгаруулалтанд орох үед Даваахүү бид 2 хамт хүлээж байлаа хаалгаар оронгуут миний зүрх бүр майр цохилоод өөрөө орж байга юм шиг л санагдсан.

Saturday, February 12, 2011

Хайртай гэж сонссоор хатаж үхсэн цэцэгний түүх

За удахгүй гэгээн хайрын өдөр болох гэж байна тэр утгаарай хайрын тухай өгүүллэг тавья. Үнэхээр гоё өгүүллэг байна а. Манайхаан заавал уншаарай. Эх сурвалж "Гэгээн хайрын блог" ёстой гоё блог шүү орж  байгаараа.

Баяр хүргье Сандагаадаа

За тэгэхээр Сандагаа маань 1 р шатандаа ороод тэнцээд гараад иржээ.Үнэхээр гоё Сандаг Даваахүү Цогтоо 3 хамгийн түрүүнд тэнцчижлээ гээд манайд ороод ирсэн хэхэ.  Халуун баяр хүргье найздаа, хэн болгоны чадах зүйл биш шүү бахархмаар байна. Рагу Ариунаа Долгион бүгд ам сайтай байна гэсэн за тэгээд цэнхэр дэлгэцээрээ үзье даа тийм үү манайхаан. Амжилт амжилт.

Friday, February 11, 2011

Ангиараа уулзаж кино юмуу нэг юм хийе тэхүү өвөл дууслаа

Энэ санал дэмжиж байвал доор сэтгэгдэл. Нээрэн өргөө 50% хямдарсан байгаа

Шинэ бичлэг



Hi all би байна өө. За нэг хэдэн бичлэг хийе гэсэн болдгүй ээ. Тэхдээ ямарч байсан хийчихлээ шүү. Өөр юм нэмнэ шүү харин блогоо манайхан шалгаж байгаарай. Зарим нь +18 тавья гээд байлээ. Тавихыг бодноо гэчүүл манай ангийн хөвгүүд цаг болгон blog refresh хийгээл сууж байх байхаа тээ. Заза наргиа байлаа.


Thursday, February 10, 2011

Валентин боллоо SiNGLE-чүүдээ ямар нэгэн юм хийгээчээ :-p

  Удахгүй Валентин боллоо тэгээд хосууддаа болон хайртай хүнтэй хүмүүсдээ зориулаад гэгээн хайрын валентины өдрийн тухай мэдээ хийлээ...

 Гэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байдаг гэнэ шүү

Ховор зураг хэхэ

За ёстой ховор зураг шүү? Одоо болтол миний утсан дээр гэвэл яаахуу? Таалагдсан бол сэтгэгдэл бичээрэй. 

Сайн байцгаануу ангийнхаан?

Сайн байцгаануу ангийнхаан? зиааа ингээд Нармандах миний бие өнөөдрөөс эхлээд  ангийн блогийн админий ажлийг хийхээр боллоо. Удахгүй мэдээнүүдээ хийж эхлэх болноо. Тэгээд ямар мэдээлэл хийлгэмээр байгаагаа хэлж байгаарай  ангийхааан ;-)

Hi андуудаа Түвшин-Очир байна

Сайн байцгаана уу? Өнөөдөр Түвшин-Очир миний бие Буд даргаас ангийн блогийн гишүүний эрхийг авлаа. Тийм болохоор миний бие та бүхэнд мэдээ оруулж байх болно. Тэхдээ бие дандаа оруулахгүй л дээ хэхэ. Өөр шинэ содон зүйл байвал хэлж болно. Өөрийн ангийн блогтоо оруулах сонирхолтой зүйл байвал бас болноо. Санал хүсэлт илгээж байвал бүүр сайн байна. Заза олон зүйл нуршаад яах бэ ?  Бүгдэд нь амжилт хүсье.

Сандагаадаа амжилт хүсье!!!

За тэгэхээр манай ангийнхан маань байгалиас заяасан сайхан хоолойтой хүүхдүүд олон байдаг билээ. Тэд нарын нэг манай жаахан Сандагаа "Universe best song-2011" уралдаанд орох гэж байгаа. Өнөөдөрөөс тэмцээн эхэлж байгаа сурагтай харин манай хүн 2 сарын 13 нд шалгаруулалтандаа орох юм байна тиймээс бүгдээрээ Сандагаатай урам хайрлъя тэх үү Сандагаа чи чаднаа амжилт хүсье битий сандараарай инээгээд ороод инээгээд гараад ирээрэй хэхэ. Урагшаа урагшаа!!! Манайхаан коммент үлдээж Сандагаадаа урам өгөөрэй.

Sunday, February 6, 2011

Цагаан сар 2011 айл хэсэлт

За цагаан сараар айл хэссэн зургуудыг тавьлаа. Хаха багшийнхаас гарад манайд очиж жимсний дарс ууцгаагаад бүгд халаалттай бүр зарим нь хуруудаж ууж муугаад балайг нь аваад тэгээд Сараагийнд очоод айраг виски нтр уугаад бүр балайраад зарим нэг нь хачин юм болсныг бүгд мэдэж байгаа байхаа хаха. Би хүртэл согтож нтр гэхдээ лав юу болсныг бүгдийг нь санаж байгаа болохоор бас ч гайгүй байсан ч юм шиг заза тэр миний хөглөх ч яахав зурагнуудаа үзэцгээе дээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан.

Wednesday, February 2, 2011

Сар шинийн мэнд хүргье!!

Тийн урвагч хэмээх цагаан бар жилээ үдэж илжиг хэмээх цагаагчин төмөр туулай жилдээ ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн ерөөлтэй, өнөтэй сайхан угтаж байна аа. Ололт амжилт од хийморь гийсэн энэ өдөр сайн үгийг хэлэлцэж сайны ерөөлийг өргөж өвгөд хөгшиддөө золгож айл их хисэж алт мөнгө их цуглуулж сар шинэдээ сайхан шинэлээрээ ангийнхаан хэхэ. За тэгээд шинийн 3-нд 3 цагаас багшийнд уулзацгаая. Аан тийн энэ жил чинь шинийн нэгэн 2 удаа тохиож байгаам гэсэн сураг байна лээ тэгэхээр шинийн 2 нд багшийнд очих нь мөн үү хэхэ.