Friday, July 23, 2010

10-н жилд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол....

10 жилд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн болгон сууна даа гэж хүмүүс дандаа ярьдаг юм хэхэ. Энэ мөчөөс эхлэн энэ блог маань зөвхөн бидний дурсамжийг сэргээх, холбоотой байлгах уулзуулах л үүрэгтэй блог боллоо. Бид 10-н жилээ төгсөөд аль хэдийн бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд яг ангиараа нийлж уулзсангүй. Тиймээс ч  10-н жил, найз нөхөд гэж ямар гоё байдаг юмбээ гэдэгийг илүү их мэдэрч байх шиг байна. Гэхдээ бид ингэж төгссөн ч гэсэн бүх сайхан дурсамжуудаа мартахгүй харин ч үгүйлж явна тийм биздэ. Хаана ч явсан юу ч хийж байсан бид нэг ангийнхан. 10-н жилдээ хамгийн сэтгэл хоногшсон үйл явдал дурсамжуудаа бүгдээрээ хуваалцацгая тэхүү comment үлдээгэрэй. Миний хувьд л лав хамгийн сэтгэлд үлдсэн зүйл гэвэл хамгийн анхны урлагийн үзлэг хэхэ хэн хэн ямар авъяастайгаа мэдэж аваал тэгээл ангиараа хичээлээ тараал бэлдээл үнэхээр гоё байсан тэгээд бид нар шагналт байранд орж заал авах эрхээр шагнуулж байсан даанч тэрийгээ эдэлж чадаагүй нь үнэхээр харамсалтай. Ялангуяа Мягмаржаваар багш дуу дуулуулдагдаа тэгсэн Мийгаа өнгөө олохгүй дуулж байсан гэнэт хоолой нь бүдүүрээд ххаха. За нэг ийм л байх шивдээ миний хувьд өөр зөндөө гоё зүйл байгаа янз бүрийн тэмцээнд санаа нийлж нэг хүн шиг орж түрүүлж байсан нтр гээл. Гоё гоё зүйл бичээрэй манайхаан.       

Saturday, July 10, 2010

Сайхан наадаарай.

 Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 804 Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндийг ангийн хамт олондоо  дэвшүүлье

Төрсөн өдрийн мэнд хүргье

Гэртээ интернэтгү болчоод үүрэгээ цаг тухайд нь биелүүлж чадахгүй байна аа уучлаарай. Магнай, Дуламсүрэн Даваахүү, Баасандорж энэ хэддээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийн хамт олноос нь миний бие уламжилж байнаа. За тэгээд ажил хичээлд нь амжилтыг амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний аз жаргалыг хүсэн ерөөж байна аа. HAPPY BIRTHDAY!!!!!

Мэдээ

 Заа сайн байцгаана уу удаан уулзсангүй шүү нтр хэхэ. Ойрд мэдээ тавиагүйд уучлаарай ноёд хатагтай нараа. Заза жаахан солиорчлоо. Элсэлтийн ерөнхий шалгалт дуусаж аль хэдийн бид амьдралын гараа болсон их сургуульдаа орохоор болж хүссэн мэргэжлээ сонгоцгоожээ. Ангийнхнаа бас санаж байна шүү хэхэ нэг ангиараа цугларах юмсан. тийм болохоор хэн ямар сургуульд орсон гэлэгээ сайн мэдэж авч чадаагүй байха гэж бодоод энэ мэдээг хийж байна. Хэн хэн ямар сургуульд ямар ангид орсоныг бичсэн байгаа үзээрэй. Заа тэгээд бүгдэд нь амжилт хүсье бүгдээрээ хүссэн ангидаа орж чадсан байх гэж найдаж байна. Жич хоосон байгаа нь мэдэж чадаагүй шүү мэдэхээрээ нөхөөд бичье.