Friday, May 28, 2010

Хамгийн агуу өшөө авалт бол Уучлалт.

Заа тун удахгүй бүгдээрээ өөр өөрсдийн мөрөө хөөж ангиараа хамт байх цаг минь цөөрч байх шиг байна. Тэгээд надад ийм санаа төрлөө. Бүгдээрээ хамт байхдаа мэдээж бие биенийгээ гомдоож л байсан байх магадгүй уучлалт гуйж амжаагүй л байгаа байх. Одоо төгсөөд явчуул бүүр чадахгүй юм болох байх.  Бүгдээрээ яг одоо уучлалт гуйя. Яг одоо ч өршөөе хэхэ. Заа тэгээд comment  оор үлдээгээрэй. Хамаагүй зориглоод бич. Заавалчгүй уучлалт гуйх биш бодож санаж явдаг сэтгэлийнхээ үгийг ч бичиж болно шдээ. За Амжилт хүсье.

Monday, May 24, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

Заа 5-р сарын 23 ны өдөр манай ангиас 2  хүүхэд энэ алаг дэлхийд хүн болж мэндэлжээ. Энэ 2 хүүхэд бол Бямбацэнд, Тогтохдулам бөлгөө. Ангийн хамт олноос нь 2 найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд амьдралд нь аз жаргал хичээлд нь амжилтыг хамгийн сайн сайхан бүхнийг, хүсэн ерөөе өөөөөөөөөөөө. Амжилт бас шалгалтанд нь.

Thursday, May 20, 2010

Baby pictures

Заа ойрд мэдээ нэмсэнгүй. Нэг хөөрхөн бяцхан хүүхдүүдийн зурагаар блогоо чимье гэж бодлоо. Үнэхээр үнэтэй мэдээ болно шүү энэ. Хамгийн гол нь манайхаан сэтгэгдэлээ үлдээгэрэй. Хамгийн хөөрхөн охин бандийг нь шалгаруулаарай хэхэ.Зураган дээрээ дарж байгаад томруулж байгаад татаж аваарай.

Friday, May 7, 2010

Нэг ангийнхан / ангийн сүлд шүлэг/

 Заа манай ангийнхаан маш том бэлэгтэй ирсэн шүү өвлийн өвгөн аав нь хэхэ. Манай ангийн Давааням ангидаа зориулж шүлэг зохиожээ. Тэгээд энэ шүлэгийг ангийнхаа сүлд шүлэгийг болгоё юу гэж бодлоо угийн болох ч болно. Үнэхээр гоё болжээ манай Давка ямар авъяастай юм бэ бахархмаар байна. Баярлалаа андаа.  За тэгээд сэтгэгдэлээ үлдээгэй манайхааан.

Monday, May 3, 2010

Сургамжит өгүүллэг "Хайр дуусахад"

За манайхан уншаад үзээрэй үнэхэр гоё юм байна. Цаашдаа гоё гоё өгүүллэг тавьж байна аа. Сэтгэгдэлээ үлдээгэрэй!!

Эргэн дурсахуй №4

За эргэн дурсахуй дараагийн дугаараа хүлээн авч үзнэ үү. Хэдийгээр хонхны баяр болохоо байсан ч гэсэн нэгэнт энэ буланг тавьсан юм чинь дуусгий гэж бодлоо. Дахиад ганц хоёр дугаар байгаа байх шүү хэхэ. Аан тийн тайлбар хийсэнгүй шүү уучлаарай.

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

  Заа андуудаа ойрд мэдээ нэмэхгүй байгаад уучлаарай. Хичээл гээд завгүй явна шүү дээ хэхэ. Нэмүүлэх оруулахаар зүйл байвал хэлээрэй. За олон юм ярьчлаа гол зүйлдээ оръё. Тэгэхээр би нэг сумаар 2 туулай буудъя гэж бодлоо л доо. Өнөөдөр манай ангийн гишүүн Нарангэрэлийн маань төрсөн өдөр юм байна мөн өчигдөрхөн Баасансүрэнгийн маань төрсөн өдөр болоод өнгөрчижээ. Тэгээд энэ 2 доо ангийн хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлж амьдралд нь аз жаргал хичээлд нь амжилт болон хамгийн сайн сайхан бүхнийг хүргэж байгааг нь хүлээн авна уу. HAPPY BIRTHDAY!!!!