Thursday, December 30, 2010

Шинэ оны мэнд хүргье!!

Ангийнхаа нийт хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж байна аа. 2010 ондоо хийж бүтээсэнээ дүгнэж 2011 ондоо түүнээс илүүг хийхийг төлөвлөж эрч хүчтэй шинэ оноо гаргаарай. Бүгдэд нь аз жаргал сайн сайхан амжилт бүтээлийн оргилыг дэвшүүлье. 2010 онд бидний хувьд их чухал жил байсан шүү учир нь амьдралын их гарааг эхэлж бид бүхэн оюутан болцгоосон тийм учраас энэ жилийг дурсаж яваарай. Мөн манай ангийн блог маань нээгдээд бүтэн жилийн нүүр үзжээ. Блогийн нэг жилийн ойн баярын мэндийг давхар хүргье!! Энэ мэдээ маань бас блогийн маань 100 дахь мэдээ болж байгаан байна хэхэ. Бүгдээрээ шинэ оноо сайхан тэмдэглээрэй. 

Saturday, December 25, 2010

Зарлал!!

За тэгэхээр 12-р сарын 29-нд багшийн төрсөн өдөр гэдгийг бүгд мэдэх билээ. Тиймээс 29-нд ангиараа очихоор болсон. Зүгээр яваад очилтой нь биш бэлэг авах нь мэдээж. Тэгээд нэг хүүхдээс 3000 төгрөг хураах болсон тул 12-р сарын 28-ны дотор Лхагвадулам Тэргэл болон Буд миний биед хураалгаарай. Өөрсдөө холбогдоод өгвөл их сайн байх ба маш их баярлана шүү. За өөр зүйлгүй ээ.

Wednesday, December 22, 2010

Сандагаа маань дуу гаргажээ


За Сандагдорж маань хуучин 10-н жилийн ангийнхаа 2 найзтайгаа нийлж шинэ жилийн дуу гаргажээ. Үнэхээр гоё дуу болжээ. Байгалиас заяасан энэ сайхан авьяасаа цаашаа улам хөгжүүлээрэй. Мөрөөдөлдөө хүрнэ шүү.   Найздаа баяр хүргье. Цаашдаа улам гоё дуу гаргаарай амжилт хүсье.Татахаар тавьлаа шүү татаад байгаараа манайхаан.

Татах mp3

Шинэ жилийн монгол дуунууд

Заа удахгүй шинэ он гарахнээ UB хотод маань албан байгууллагууд том том гацуур үүдэндээ залж дэлгүүр хоршоо саа шаараар дүүрээд энэ тэнд дүрсгүй жаалуудын динамит тас няс хийгээд аль хэдийнээ шинэ жилийн уур амьсгал оржээ. Тэгэхээр шинэ жилийн нэлээн хэдэн дуу  (40 ширхэг) татахаар тавьлаа татаад байгаараа манайхаан хэрэгтэй байж юуны магад тийм биздээ. Зарим нэг нь огт сонсож байгаагүй дуу ч байх шиг.  

Татах  share.tugsbilig

Sunday, December 19, 2010

Ангийн аварга баг тодорлоо

Заа тэгэхээр өнөөдөр ангийн аварга шалгаруулах тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө. Аварга багаар "Кольцоог эзэмдэгчид" (Нармандах, Мягмаржав, Ганбаяр, Өлзийбаатар, Батзориг) баг хурд хүч авьяасаараа бусад 2 багаа манлайлж аварга боллоо. Баяр хүргье!! бүх багууд жигд сайн тэнцүү өрсөлдлөө. Хэрвээ чадуул дараа жил бас зохионо оо тэр үед шүүгч мүүгчтэй гоё болгоноо. Хэдэн зураг дарсын тэрийгээ хийлээ. Аан тийн ирж дэмжиж өгсөн охидууддаа (Номин, Лхагвадулам, Ариунгоо, Дуламсүрэн, Мөнхзул, Тэргэл, Баасандорж) мааш их баярлалаа. Заа удахгүй шалгалтууд нь эхлэх байх бүгдэд н амжилт хүсье!!

Friday, December 17, 2010

Torson odriin pic`s :D

Зарлал!!

За тэгэхээр ангийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 19-ны өдөр буюу бүтэн сайн өдөрийн 1 цаг 30 минутанд 70-р сургууль дээр болно. 4 цаг авна шүү. Бүгд 5000 төгрөгтэйгээ ирнэ. Охидуудаас 2 баг гарчих байх тэгээд охидууд бас 5000 төгрөгтэй шүү. Охидын хувьд 3 н тоглолт хийнэ 2000 нь зааланд 3000 нь бооцоонд нэг үеийг нь 6 минутаар тооцно. Охидуудад хэлэхэд та нар салхи хагалж эхний тоглолтыг явуулна шүү. Энэ мэдээг үзсэн нь багийнхандаа дуулгаарай. Яг цагтаа ирнэ шүү 1 цаг 30 минут гэхэд ирсэн байна.

Thursday, December 16, 2010

Bigboy second уран бүтээл "Бид Хамтдаа"

За манай Найдан маань тэрэлжид УБ 2 т ажилж амьдарч байгаа билээ тэгээд бас зүгээр байгаагүй дуу хүртэл гаргасан байх юм. Хоёр цуг ажилдаг хүмүүстэй хамтарч.  Найдангаараа үнэхээр бахархаж байна аа. гоё дуу болжээ ая үг мүг үнэхээр гоё. Найздаа амжилт хүсье яван чангарна шүү андаа. Сэтгэл байхад юуг ч хийнэ гэдэгийг харуулж яваа шүү эрч хүчтэй байгаараа мөрөөдөлдөө хүрээрэй. За нэг уучлал гуйхад видео хэлбэрээр оруулчлаа шүү блогт upload хийхээр чанар уь мууддаг бас муу талтай шүү mp3-г нь татаж байгаад сонсоорой. За сэтгэгдэлээ мартав.

Made by Mercury хэхэхэ

Заа тэгэхээр компьютероо ухаж байгаад нэг гоё зүйл оллоо. 2 жилиийн турш хадгалаастай байж. Миний уран бүтээл гэх юм уудаа. 10-р ангидаа байхдаа л хийж байсан юм шиг байна. Үзсэн чинь бас гоё байна шүү 10-н жилийн дурсамж бодогдоод. За тэгээд таалан болгооно уууу.

Дүнгүүд нь гарж байна уу

Зиаг манайхаан сонин сайхан юутай вээээ хичээлийн дүн гарах гээл завгүй л явцгааж байна уу. Сайн байгаа биздээ бүгдээрээ алзахгүй байх тийм үү. Амрах өдөрөө хуруу тоолон хүлээж сууна шүү Ядарцгааж байгаа байлгүй хэхэ. Гэрийнхээ сайхан гурилтай шөлийг идэхээр хар хөлс цувах юм байна шдээ. Сүүлийн 7 хоног оюутан багшгүй л гүйцгээх юм зарим нэг оюутнууд дүнгээ нэмүүлэх гээл багшаас шалаастай зарим нэг нь өнгөрсөн хорвоо, дахиж л судалхаас гээд л яваастай яасан ч их мөнгөтэй хүмүүсэвдээ тэ. Зарим нэг сургуульдаа байр сууриа олсон яриа хөөрөөтэй дээд курсийн ах нар дүн ярьж өгнө хариуд нь мөнгө авахым байх тэгэж мөнгө олдог улсууд ч байх юм. Хичээлээ таслаад нэг ч бие даалт өгөөгүй оюутан багшаас 60 аас дээш оноо авцан л явах юм одоогийн шударга ёс нь л юм байх ойлгохоо байх юм байна шдээ. Зарим нэг багш нар нь гэж хэдэн оюутантайгаа таарсан хүмүүс л байх юм гэхдээ хэдхэн нь л дээ. Сургууль биш бизнесийн газар ч юм уу гэж хааяа бодогдох юм. Хаха би ч бас зүгээр байхгүй бизнес эрхлээд авсаан хүүхдийн начир хийж өгч тав арван цаас олсон. Мөнгөнд дургүй хэн байхав тиииймээээ.   Заа тэгээд нэг иймэрхүү сонин сайханаа бичэээээд байгаарай.

Friday, December 3, 2010

Сурвалжлага

Заа сайн байцгаана уу манайхаан. Ойрд мэдээ нэмсэнгүй уучлаарай. Тэгэхээр цэргийн баярын үеэр Түвшин-Очирын хийсэн сурвалжлагыг хийлээ. Уг нь жаахан эрт хийх байсан даанч би мартчихаж тэгээд компьютероо ухаж байсан чинь гэнэт саналаа. Охидуудын хийсэн концертыг тавъя гэсэн чинь зарим нэг охидууд дургуйцаад хэхэ хүсвэл тавьж өгч болно шүү. За тэгээд сэтгэгдэлээ үлдээгэрэй. 
1-р хэсэг
2-р хэсэг (Дэлгэрэнгүйгээс)

Wednesday, November 10, 2010

Мэргэжил бүхэн сайхаан

Ангийнханыгаа одоо сурж буй мэргэжлүүдээ үнэхээр сайн эзэмшээд Монгол улсаа хөгжүүлэх чадалтай боловсон хүчин болцгоогоорой гээд энэхүү бичлэгийг тавъя хэхэ. Бид чаднааааа тиймүүү!!!!

Saturday, October 23, 2010

Сурагчийн нэг өдөр /Дурсамж хичээл/

За тэгэхээр Сурагчийн нэг өдрөөр манай ангийн Булган багш нарт дурсамж хичээл орсон бөлгөө. Үнэхээр гоё болсон Булган маань үнэхээр мундаг юмаа. Ангийнхан Булганы хичээлийг үзэх юмсан гээд байсан бичлэгийг нь орууллаа. Таалан болгооно уу. Булгандаа хичээл сурлага амьдралд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж хүссэндээ хүрээрэй Монгол Улсын хамгийн мундаг №1 эмч болоорой гэж хүсэн ерөөе.Энэ удаа эхний хэсгийг нь дараа үлдсэн хэсгийг нь тавинаа. Сэтгэгдэлээ үлдээгэрэй манайхаан. Бие махбодиороо биш ч гэсэн сэтгэл зүрхээрээ блогдоо ангиараа цуг байгаараа.

Thursday, October 21, 2010

Tuesday, October 19, 2010

2010 оны Мартын 8-ны бичлэг

Хэхэ энэ бичлэгүүдийг үзсэн чинь ёстой гоё байнаа. Хөвгүүд ямар их паагтлаа вээ хаха. Гэхдээ гоё оо дурсамжтай л юм. Хөвгүүддээ баярлаж явдаг шүү тэр үед үнэхээр бүгд сэтгэлээсээ байж санаа нийлсэн. Аан тэгээд бас Тэргэлдээ их баярлалаа ингэж дүрсжүүлж өгсөнд. Энэ чинь цаг хугацаа өнгөрөх тусам үнэд орох байхгүй юу хэхэ. За сэтгэгдэлээ үлдээгээрэй...

Hugo Boss and Cover Girls

За сайн уу оюутануудаа хичээл ном сайн биздээ. Бичлэгээр бөмбөгдөнө гэсэнээрээ эхнээс нь хийж байна шүү үзэцгээгээрэй. Хаха яасан ч инээдтэй юм. Манайхаан сэтгэгдэлээ үлдээгээрэй. Тэгэхгүй бол энэ блог чинь гомдох юм байна шдээ.

Friday, October 8, 2010

ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?


Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Friday, October 1, 2010

Хонхны баяр бичлэг №4

Хонхны баяр бичлэг №3

Хэхэ Цогтоогийн нээрэн жоохон байжээ хоолой моолой нь яасан ч хөөрхөн юмбэдээ хэхэ.

Tuesday, September 28, 2010

Monday, September 27, 2010

Зарлал!!!

Заа тэгэхээр нэг зар сонордуулъяа. Энэ 7 хоногийн 5 дахь өдөр буюу 10-р сарын 1-ны өдөр ангиараа цугларч кино үзье гэнээ ангийн дарга Лхагвадулам. Тэгэхээр энэ өдрийн орой 5 цагаас Тэнгис кино театрын өмнө. Тааралдсан нэгэндээ хэл дуулгаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ангийн дарга руу яриарай.

Хонхны баяр бичлэг №2 /Түвшөө Намулан 2-н тэнэглэл/

Энэ бичлэгийг үзээд би Түвшөө Намулан 2-н тэнэглэл гэж нэрийдлээ. Учир нь яг юу болоод байгааг ойлгосонгүй. Ямартайч малын баасаар байлдаад байх шиг байна. Намулан ч мөчөөгөө өгөхгүй шинжтэй.

Хонхны баяр бичлэг №1 /9-р анги/


Заа сайн байцгаана уу оюутнуудаа. Блог дээр мэдээ тавихгүй байгаад уучлаарай. Тэгэхээр өнөөдөрөөс эхлэн нэлээн хэдэн бичлэгээр бөмбөгдий  гэж бодлоо. 2 жилийн өмнө гадаа шороо царайтай болтлоо сайхан өнгөрөөсөн 9-р ангийн хонхны баярын бичлэгүүд хэхэ. За тэгээд бичлэгээ үзээд дурсамжаа сэргээгээд сэтгэгдэлээ бичээрэй. Цаашдаа хэрвээ хүсэх юм бол энэ жилийн цэргийн баярын бичлэг байгаа шүү тавьж болно хэхэ. Охидууд жаахан дургүй байгаад байгаа тал бий. Аан тэгээд тавиулах бичлэг байвал өгөөрэй утас мутасан дээрх бичлэгээсээ. Upload хийхээр Жаахан чанар муутай болж ордог юм байна ойлгоороо.

Saturday, September 18, 2010

Зарлал!!!

Дараа 7 хоногийн хагас сайн өдөр буюу 9-р сарын 25 ны өдөр ангиараа заал авах тул нүхээ одооноос ухацгаа. Охид хөвгүүдгүй бүгд ирээрэй нэг сайхан хөлсөө гартал тоглъё манайхаан ядаргаагаа тайлцгаая тэгээд эрч хүчтэй хичээлээ хийцгээе оюутнуудаа. Цагийг тэгэж байгаад том ах хэлэх байх.

Wednesday, September 15, 2010

Оюутан 2010 - Бидний жил, Бидний дуу хоолой

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч, Монголын оюутны холбооны зөвлөх Х.Батсайханы санаачилгаар тус холбооноос жил бүр эрхлэн гаргадаг "Оюутан" цувралын IV дэх нь саяхан хэвлэгдлээ.
Оюгтаныхаа гараагаа эхэлж буй бид нарт хэрэгтэй л ном юм шиг байна. Энэ номонд Монголын оюутнуудын авч болох бүхий л тэтгэлэгүүд байгаам байна. Энд дарж татаж авна уу 

Thursday, September 2, 2010

11 дэх 9-р сарын 1-ний өдөр ямар байна даа

Миний хувьд анхны хичээл маань 8-р сарын 30-ны өдөр Орос хэлний хичээлээр эхлсэн. Оронгуут багш нь өөдөөс оросоор ярьдаг байгаамдаа ойлгох үг нэг ч байхгүй тэгээд дараа нь түвшин тогтоох шалгалт аваад ойлгох юм бас л байхгүй машин гэдэг үгийг л мэдэж байсан хаха. Тэгэж анх удаа оюутны 1 парыг өнгөрөөлөө дөө. Цаг гучин минут бас чанга юм байна лээ шүү тэ. Яахав дурсамжтай л юм. Заа манайхан тэгээд хичээлийн анхны өдөр ямар байсан юу болсоноо бусад андууддаа comment үлдээгэрэй.

Би бол Хүлээлт /өгүүллэг/

Хаалга тогших чимээнээр хүлээлт ухасхийн босов. Үүдэн зогссон бараан хувцастай хүнийг хараад Хүлээлт итгэл алдарсан байдалтай

-Ноён Ганцаардал та дахиад л хүрээд ирэв үү...гэж хэлэхэд тэрээр үл ялаг жуумалзсанаа

-Би зүгээр л байх ёстой газараа ирлээ, надаас өөр хэн танай үүдийг тогшиж зүрхлэх билээ гэж дооглонгүй нүдээ ирмэлээ...

Wednesday, September 1, 2010

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

Ангийн нийт хүүхэд болон багшдаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе. Бүгд сайн суралцаж төгсөөд тухайн мэргэжлээрээ нэртэй алдартай хүн болоорой гэж ерөөе :P Ямар зураг хийхээ мэдсэнгүй

Wednesday, August 4, 2010

Сохор зураач /өгүүллэг/

Тэр харанхуйн дунд амьдардаг... Гэрэл гэгээг тэр бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн боловч гэрэл гэгээ гэгч юу болохыг мэдэхгүй. Хорвоо түүнд мөнхийн харанхуйгаас өөр зүйл мэдрэхгүй тийм хувь тавилан оноосон... тэр үргэлж тас хар орчинд байдаг ч хар гэж ямар өнгө байдагийг бас мэдэхгүй..

Монтаж гарлаа

Заа насан туршын дурсамж болж үлддэг ангийн монтаж минь гарлаа.Энэхүү мэдээг гадаадад байгаа ангийн андууддаа зориулж тавьж байна таалан болгооно уу. Уг нь яг file аар олж тавъя гэсэн боловч болсонгүй тэгээд апаратаар аваад хийчлээ хэхэ жаахан чанар муутай байгаа байх уучлаарай. Зурган дээрээ дараад томруулж үзээрэй.

Friday, July 23, 2010

10-н жилд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол....

10 жилд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн болгон сууна даа гэж хүмүүс дандаа ярьдаг юм хэхэ. Энэ мөчөөс эхлэн энэ блог маань зөвхөн бидний дурсамжийг сэргээх, холбоотой байлгах уулзуулах л үүрэгтэй блог боллоо. Бид 10-н жилээ төгсөөд аль хэдийн бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд яг ангиараа нийлж уулзсангүй. Тиймээс ч  10-н жил, найз нөхөд гэж ямар гоё байдаг юмбээ гэдэгийг илүү их мэдэрч байх шиг байна. Гэхдээ бид ингэж төгссөн ч гэсэн бүх сайхан дурсамжуудаа мартахгүй харин ч үгүйлж явна тийм биздэ. Хаана ч явсан юу ч хийж байсан бид нэг ангийнхан. 10-н жилдээ хамгийн сэтгэл хоногшсон үйл явдал дурсамжуудаа бүгдээрээ хуваалцацгая тэхүү comment үлдээгэрэй. Миний хувьд л лав хамгийн сэтгэлд үлдсэн зүйл гэвэл хамгийн анхны урлагийн үзлэг хэхэ хэн хэн ямар авъяастайгаа мэдэж аваал тэгээл ангиараа хичээлээ тараал бэлдээл үнэхээр гоё байсан тэгээд бид нар шагналт байранд орж заал авах эрхээр шагнуулж байсан даанч тэрийгээ эдэлж чадаагүй нь үнэхээр харамсалтай. Ялангуяа Мягмаржаваар багш дуу дуулуулдагдаа тэгсэн Мийгаа өнгөө олохгүй дуулж байсан гэнэт хоолой нь бүдүүрээд ххаха. За нэг ийм л байх шивдээ миний хувьд өөр зөндөө гоё зүйл байгаа янз бүрийн тэмцээнд санаа нийлж нэг хүн шиг орж түрүүлж байсан нтр гээл. Гоё гоё зүйл бичээрэй манайхаан.       

Saturday, July 10, 2010

Сайхан наадаарай.

 Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 804 Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндийг ангийн хамт олондоо  дэвшүүлье

Төрсөн өдрийн мэнд хүргье

Гэртээ интернэтгү болчоод үүрэгээ цаг тухайд нь биелүүлж чадахгүй байна аа уучлаарай. Магнай, Дуламсүрэн Даваахүү, Баасандорж энэ хэддээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийн хамт олноос нь миний бие уламжилж байнаа. За тэгээд ажил хичээлд нь амжилтыг амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний аз жаргалыг хүсэн ерөөж байна аа. HAPPY BIRTHDAY!!!!!

Мэдээ

 Заа сайн байцгаана уу удаан уулзсангүй шүү нтр хэхэ. Ойрд мэдээ тавиагүйд уучлаарай ноёд хатагтай нараа. Заза жаахан солиорчлоо. Элсэлтийн ерөнхий шалгалт дуусаж аль хэдийн бид амьдралын гараа болсон их сургуульдаа орохоор болж хүссэн мэргэжлээ сонгоцгоожээ. Ангийнхнаа бас санаж байна шүү хэхэ нэг ангиараа цугларах юмсан. тийм болохоор хэн ямар сургуульд орсон гэлэгээ сайн мэдэж авч чадаагүй байха гэж бодоод энэ мэдээг хийж байна. Хэн хэн ямар сургуульд ямар ангид орсоныг бичсэн байгаа үзээрэй. Заа тэгээд бүгдэд нь амжилт хүсье бүгдээрээ хүссэн ангидаа орж чадсан байх гэж найдаж байна. Жич хоосон байгаа нь мэдэж чадаагүй шүү мэдэхээрээ нөхөөд бичье.

Friday, June 18, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

Өнөөдөр 6-р сарын 18 ны өдөр манай ангийн Сугар энэ өдөр мэндэлжээ. Заа тэгээд ангийнхан хамт олноос төрсөн өдрийн гал халуун мэндийг миний бие төлөөлж хүргэж байна а. Цаашдын амьдралд нь аз жаргал амжилтыг хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!!!

Monday, June 14, 2010

Saturday, June 12, 2010

Friday, June 11, 2010

Thursday, June 10, 2010

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай

 2010 оны 6-р сарын 11-ны өдөр Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Мөн ч удаан хүлээлээ шүү хэхэ.  ДАШТ-ийн талаар бяцхаан мэдээлэл хийлээ таалан болгооно уу.

Tuesday, June 8, 2010

Хонхны баярын зурагнуудаас №2

Хонхны баярын зурагнуудаас №1

За саяхан манай мөнгөн хонхны баяр болж өнгөрсөн билээ. Үнэхээр гоё болсон тиймээ манайхаан хэхэ. Манай ангийн охид хөвгүүд үнэн тасарцан харагдаж байсан шүү охидууд бүгд хөөрхөн хөвгүүд бүгд сайхан залуус болсон байсан. Тэгээд зурагнууд тавьлаа эхний ээлжинд жаахан албан ёсны зураг тавьлаа цаашаа чөлөөт зурагийг нь тавих болноо. Мангар их зураг байгаа болохоор тайлбар хийж чадсангүй шүү.

Friday, May 28, 2010

Хамгийн агуу өшөө авалт бол Уучлалт.

Заа тун удахгүй бүгдээрээ өөр өөрсдийн мөрөө хөөж ангиараа хамт байх цаг минь цөөрч байх шиг байна. Тэгээд надад ийм санаа төрлөө. Бүгдээрээ хамт байхдаа мэдээж бие биенийгээ гомдоож л байсан байх магадгүй уучлалт гуйж амжаагүй л байгаа байх. Одоо төгсөөд явчуул бүүр чадахгүй юм болох байх.  Бүгдээрээ яг одоо уучлалт гуйя. Яг одоо ч өршөөе хэхэ. Заа тэгээд comment  оор үлдээгээрэй. Хамаагүй зориглоод бич. Заавалчгүй уучлалт гуйх биш бодож санаж явдаг сэтгэлийнхээ үгийг ч бичиж болно шдээ. За Амжилт хүсье.

Monday, May 24, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

Заа 5-р сарын 23 ны өдөр манай ангиас 2  хүүхэд энэ алаг дэлхийд хүн болж мэндэлжээ. Энэ 2 хүүхэд бол Бямбацэнд, Тогтохдулам бөлгөө. Ангийн хамт олноос нь 2 найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд амьдралд нь аз жаргал хичээлд нь амжилтыг хамгийн сайн сайхан бүхнийг, хүсэн ерөөе өөөөөөөөөөөө. Амжилт бас шалгалтанд нь.

Thursday, May 20, 2010

Baby pictures

Заа ойрд мэдээ нэмсэнгүй. Нэг хөөрхөн бяцхан хүүхдүүдийн зурагаар блогоо чимье гэж бодлоо. Үнэхээр үнэтэй мэдээ болно шүү энэ. Хамгийн гол нь манайхаан сэтгэгдэлээ үлдээгэрэй. Хамгийн хөөрхөн охин бандийг нь шалгаруулаарай хэхэ.Зураган дээрээ дарж байгаад томруулж байгаад татаж аваарай.

Friday, May 7, 2010

Нэг ангийнхан / ангийн сүлд шүлэг/

 Заа манай ангийнхаан маш том бэлэгтэй ирсэн шүү өвлийн өвгөн аав нь хэхэ. Манай ангийн Давааням ангидаа зориулж шүлэг зохиожээ. Тэгээд энэ шүлэгийг ангийнхаа сүлд шүлэгийг болгоё юу гэж бодлоо угийн болох ч болно. Үнэхээр гоё болжээ манай Давка ямар авъяастай юм бэ бахархмаар байна. Баярлалаа андаа.  За тэгээд сэтгэгдэлээ үлдээгэй манайхааан.

Monday, May 3, 2010

Сургамжит өгүүллэг "Хайр дуусахад"

За манайхан уншаад үзээрэй үнэхэр гоё юм байна. Цаашдаа гоё гоё өгүүллэг тавьж байна аа. Сэтгэгдэлээ үлдээгэрэй!!

Эргэн дурсахуй №4

За эргэн дурсахуй дараагийн дугаараа хүлээн авч үзнэ үү. Хэдийгээр хонхны баяр болохоо байсан ч гэсэн нэгэнт энэ буланг тавьсан юм чинь дуусгий гэж бодлоо. Дахиад ганц хоёр дугаар байгаа байх шүү хэхэ. Аан тийн тайлбар хийсэнгүй шүү уучлаарай.

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

  Заа андуудаа ойрд мэдээ нэмэхгүй байгаад уучлаарай. Хичээл гээд завгүй явна шүү дээ хэхэ. Нэмүүлэх оруулахаар зүйл байвал хэлээрэй. За олон юм ярьчлаа гол зүйлдээ оръё. Тэгэхээр би нэг сумаар 2 туулай буудъя гэж бодлоо л доо. Өнөөдөр манай ангийн гишүүн Нарангэрэлийн маань төрсөн өдөр юм байна мөн өчигдөрхөн Баасансүрэнгийн маань төрсөн өдөр болоод өнгөрчижээ. Тэгээд энэ 2 доо ангийн хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлж амьдралд нь аз жаргал хичээлд нь амжилт болон хамгийн сайн сайхан бүхнийг хүргэж байгааг нь хүлээн авна уу. HAPPY BIRTHDAY!!!! 

Sunday, April 18, 2010

Баяр хүргье!!!

Манай ангийн нэгэн хүүхэд саяхан Дуулиан 2020 тэмцээнд тэргүүн байр эзэлж алтан медалын эзэн болсон тул баяр хүргэж өндрөөс өндөр өмжилт хүсье... Мөн Дуулиан тэмцээнээс алт мөнгө хүрэл медал буюу бүх медалын түүсэнд нь баяр хүргье :D (9р ангийн зураг)

Tuesday, April 13, 2010

Цоо шинэ зураг

Монтажандаа тавих хэдэн зураг авхуулсандаа. Хэдэн ч гэж нэлээн хэд байгаа шүү. Бүгд л гоё зурагнууд байгаа. Заа тэгээд сэтгэгдэлэээ мартвааа.

Эргэн дурсахуй №3

Заа дараагийн цувралаа хүлээн ав үзэцгээнэ үү. Сэтгэгдэлэээ үлдээгээрэй!!!

Friday, April 9, 2010

Яруу найрагч Тогтохдулам

  Заа найзуудаа хавар болжээ. Хаврыг хайрын улирал гэлцдэг шдээ тэ хэхэ. Яруу найрагч Тогтохдуламын хайрын тухай 4-н мөртийг толилуулж байна. Сэтгэгдэлэээ үлдээгэрэй!!!!

Friday, April 2, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

Өнөөдөр 4-р сарын 2 ны өдөр манай ангийн бас нэгэн хүү энэ өдөр мэндэлжээ. Түвшин-Очир маань 18 нас хүрж байгаан байна. Ингээд ангийн хамт олноос нь найздаа Төрсөн өдрийн гал халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд амьдралд нь аз жаргал ажилд нь амжилт хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!

Thursday, April 1, 2010

Эргэн дурсахуй №2

 Өнөөдөр 4-р сарын нэгний өдөр инээдмийн баярын өдөр билээ. Ангийнхаа бүх хүүхдүүддээ инээдмийн баярын мэнд хүргээд үргэлж инээмсэглэж яваарай гэж хүсье. Энэ өдөрийг тохиолдуулан эргэн дурсахуй №2 дээрээ funny зурагуудыг түүвэрлэн та нартаа инээд бэлэглэе гэж бодлоо таалан болгооно уу. Инээвэл залуужана.

Wednesday, March 31, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргье!!

Заа өнөөдөр 3-р сарын 1-ны өдөр энэ өдөр манай ангийн нэг хүүхэд анх энэ ховоод мэндэлжээ тэр жаал бол Нармандах юм. 17 нас хүрж байгаа юм байна. Ангийн хамт олноос нь найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгөөрэй. HAPPY BIRTHDAY!!!!!

Sunday, March 28, 2010

Эргэн дурсахуй №1

 Заа удахгүй төгсөлтийн баяр болохнээ. Тийм болохоор 9-р ангийн хонхны баярын зургийг тавъяа гэж бодлоо жаахан өнгөрснөө дурсацгаая. Үнэхээр гоё байсан шүү тэ манайхаан. Маш олон зураг байгаа болохоор цуврал болгон тавъяа. Цаашдаа №2, №3 гээд тавигдах болно. Ингээд эхний цувралаа өргөн барьж байна таалан соёрхоно уу. Сэтгэгдэлээээ л үлдээхээ мартвааааааааа найзуудааа.

Friday, March 26, 2010

Нэг ангийнхан - Bigboy ft davka & Muni /lyrics/





Заа нэгэн хүний хүсэлтээр тавьлаа таалан болгооно уу.






Нэг ангийнхан
Дх: Ачит эхээс минь өөрцгүй ангийн багш минь та
       Энэ л ангидаа бид олуулаа тиймээ бид нэг ангийнхаан
       Нэгэн нарны доор нэгэн ангид хувь тавилангаар учирсан
       Хорвоод олдохгүй нэг ангийнхаан тиймээ бид нэг ангийнхаан

Thursday, March 25, 2010

Санал асуулга

   Заа удахгүй бидний хүсэн хүлээж байсан хонхны баяр маань удахгүй болохнэээ. Тэгээд нэг асуудал байна аа. Юу хийх вээ яаж тэмдэглэх вэ гэдэг... Бүгдээрээ тэгээд санал хүсэлтээ чөлөөтэй хуваалцацгаая. Саналаа comment оор үлдээгээрэй. Ааа бас ойрд мэдээ нэмэхгүй байгаад уучлал хүсэж байна жаахан завгүй л яваад байна цаадах чинь.

Wednesday, March 10, 2010

2010.03.08

  Заа найзуудаа мартын 8 ны зураг тавьлаа. Үнэхээр гоё болсон шүү хөтгүүддээ баяр хүргэе амжилттай болсонд нь. Ааа бас охидууддаа сэтгэл хангалуун байсанд нь баярлалаа. Найдандаа бас маш их баярлалаа бид нарын урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд. Бүгдээрээ сайн байсан шүү манай хөвгүүд авъяастай юм билээ. За за олон юм ярьчлаа зурагаа таалан болгоодоо.

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

  Өнөөдөр 2010 оны 3-р сарын 10. Манай ангид 18 тнууд нэмэгдсээр л байна. Мөнхбаатар маань өнөөдөр 18 нас хүрлээ. Ангийн нийт хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!!!!!!

Sunday, March 7, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

     Өчигдөрхөн манай ангид бас нэгэн хүү мэндэллээ энэ хүн бол Мягмаржав юм.  Ангийн нийт хамт олноос нь төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна. Цаашдын ажил амьдрал сурлагад нь хамгийн гол нь ерөнхий шалгалтанд нь амжилт хүсье. Жаахан хоцроод мэнд хүргэж байна уучлаарай.

Ангийн охиддоо

    Ангийн охиддоо эмэгтэйчүүдийн баярын мэндийг ангийн харчуудаас нь хүргэж энэхүү шүлэгиийг өргөн барьж байнаа.

Ганцхан ээждээ унших шүлэг

 Заа тун удахгүй ээжүүдийн баяр болох буйг тохиолдуулан ээжийн тухай шүлэг тавьлаа. Ангийнхаа бүх хүүхдүүдийн ээжүүдэд баярын мэндийг хүргэж байна. Сайхан баярлаарай. 

Ганцхан ээждээ унших шүлэг

Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Thursday, March 4, 2010

2008.03.08


   Заа жаахан хуучинаа дурсъя манайхаан. 2 жилийн өмнөх мартын 8 наар зайсан явж байсан шдээ санаж байна уу яагаав мөсөн дээр сагс тоглодог гээлүү хэхэ. Тэрний чинь хэдэн зургийг тавьлаа үзэж болгооно уу. Сэтгэгдэлээээ л мартав!!!

Tuesday, March 2, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Манай ангид 18 хүрж байгаа хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна. Өчигдөрхөн ангийн анд Дорждан маань 18 насыг зооглолоо. Анддаа төрсөн өдрийн мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Thursday, February 25, 2010

Super funny pictures

 Заа манайхаан үнэхээр гоё шүү!!!! Заавал үзээрэй хэдэн инээдмийн зураг тавьлаа. Хаха. Олимпиадын бэлтгэл дээр хөзөрдөөд хожигдсон хүүхэд болон багаа шийтгэсийн.

Wednesday, February 24, 2010

Шинийн 8нд

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Манай ангийн нэгэн гишүүн өчигдөрхөн 18 нас хүрлээ. Энэ хүн бол Онон бөлгөө. Найздаа өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэж сайхан сайхныг хүсэн ерөөе. 800 оноо авхын төлөө мэрийнэ шүү за амжилт.

Sunday, February 21, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Өнөөдөр 2010 оны 2-р сарын 22. Манай ангийн гишүүн Дэлгэрсайханы төрсөн өдөр юм байна. Дэлгэрсайхандаа ангийн хамт олноос нь төрсөн өдрийн под хийсэн мэндийг дэвшүүлээд ирээдүйн сурлага хөдөлмөр ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Бас сайн дуучин болохыг хүсье. Амжилт хүсье!!!

Tuesday, February 16, 2010

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!!

 XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр бар жилийн мэндийг ангийхандаа дэвшүүлье!! Тавилан заяа төөрөлгүй Азын тэнгэр үргэлж ивээн Олзыг олсон шиг олж Од шиг гялалзан Гарзыг хаасан шиг хааж Хийморъ заль нь бадран Түвшин амгалан тэгш дүүрэн амьдархын өлзийт ерөөлийг Онлайн цэнхэр хуудас дээр Алтан номын үсгээр бичиж Мэндийн цэнхэр хадаг болгон өргөн баръя Тавтай сайхан шинэлээрэй

Tuesday, February 9, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

  Өнөөдөр 2010 оны 2-р сарын 9 ны өдөр эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар жилтнээ..... хэхэ заза тоглосын. Өнөөдөр манай ангийн гишүүн Сандагдоржийн төрсөн өдөр юм байна. Тэгээд найздаа ангийн хамт олноос нь өндөрөөс өндөр гүнээс гүн зузаанаас зузаан төрсөн өдрийн мэнд хүргье!!! Цаашдын сурлага хөдөлмөр ажилд амжилт хүсээд ирээдүйд охидын зүрх сэтгэлийг булаасан сайн дуучин болоорой гэж хүсэн ерөөе. HAPPY BIRTHDAY!!!!!!!!!!

Friday, February 5, 2010

...

За бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэжийнээ. Эрхэм Ерөнхийлөгч намайг маш том тушаалд томилж байгаа д нь үнэхээр их талархжийнээ. Та нарынхаа итгэлийг алдахгүйн төлөө би бүхий л юм аа хийнэ гэдгээ амалжийнээ. Эцэст нь хэлхэд Бид Хамтдаа Байхдаа Жаргалтай

Сайн ажиллаарай!!!

   Манай ангийн блог нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд админ миний бие ганцаараа блогоо ажиллуулж байсан билээ. Заа тэгээд одоо хичээл ч их болж зав муутай болох шинжтэй байгаа учраас туслах админ авахаар шийдсэн юм. Тэгэхээр энэхүү албан тушаалд Цогтсайханг миний бие томилж байна. Үүнээс хойш бид 2 хамтдаа хичээл зүтгэл гарган гоё гоё мэдээ мэдээлэл нэмэх болноо. Мөн залуу админдаа амжилт хүсье ээээ!!!!!!!!

Wednesday, February 3, 2010

Хөгжилтэй зураг

Сурагчийн нэг өдөрт авсан эгзэгтэй болон хөгжилтэй зураг тавьлаа. Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Ааан тийн эдгээр зурагт өртсөн хүмүүсээс зөвшөөрөл авалгүй тавьсаныг минь уучлаарай уучлах байх ч гэж найдаж байна. За зурагаа үзэцгээе!!

Сурагчийн нэг өдөр /photo/

Сурагчийн нэг өдөрийн зурагнуудыг тавьлаа. Энэ өдөр манай ангийнхан бүгдээрээ гоё харагдаж байсан. Багш нар ч гэсэн. Заа зурагаа үзэж таалан болгооно уу сэтгэгдэлээ үлдээгээрэй манайхаан!!!