Sunday, May 29, 2011

Universe Best Songs 2011 Гранпри

Universe Best Songs 2011 уралдааны гран-при эзэн тодорлоо.


UBS телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Universe best songs-2011” наадмын Гран-пригийн эзнээр Аюушжавын Жагар тодорлоо. UB паласын концертын их танхимд хоёр өдөр үргэлжилсэн гала тоглолтод “Universe best songs-2011” наадмын шилдэг 25 оролцогч авьяасаа сорьсон юм. Эдгээр 25 оролцогч цаашид UBS  телевизээс  зохион байгуулах  бүх  л арга хэмжээнд оролцохын зэрэгцээ дэлгэцийн урлагт  дүрээ мөнхлөх эрхийг авдаг. Энэ жилийн Гран-при шагналын эзэн 3 сая төгрөг, дуу бичлэгийн студид дуу бичүүлж клип хийлгэх эрх мөн зургадугаар сарын 6-нд АНУ-ын Лос-Анжелес, Лас Вегас, Вашингтон хотуудаар аялан, мөн дуучин Celine Dion-ы тоглолтыг үзэх гэнэ. Удаах байруудад нь 2 сая, 1.5 сая төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тус бүр клип хийлгэх эрхтэй болох аж. Харин  шилдэг 25 оролцогч бүгдээрээ “Universe Best Songs” –наадмын эцсийн шат болох кино төсөлд хамрагдах юм байна.

За юм бичмээр санагдлаа


Юуны өмнө оройн мэнд. Орой нээх нойр хүрэхгүй байх юм. Жоохон юм бичье гэж бодлоо. Нээрэн бид сургууль төгсөөд аль хэдийн жил болохнээ.

The Front

За сайн байцгаана уу ангийнхаан. Нэгэн шинэ мэдээ орж ирлээ. Манай Найдан маань дараагийн уран бүтээлээ туурвижээ. The Front гээд найзтайгаа хамтран танилцуулга дуу хиийжээ. Таалан соёрхоно уу. Мөн Найдандаа цаашидад нь амжилт хүсье эээ!!

Saturday, May 14, 2011

Дэмий ярих уу?

Сайн байцгаана уу ангийнхаан сонин сайхан юу байна а . Зүгээр дэмий ярьмаар санагдаад... Хичээл хаагдцан сайхан байна шүү 1-р курсээ төгсчлөө шдээ тэ мөн ч хурдан юм даа. Оюутан болж анхны лекцээ сонсож байсан цаг саяхан л санагдах юм. Бас ч амаргүй даваа байсан шүү. 2-р курс бүр хэцүү гэж байгаамдаа одоо дараа жил яаана даа. За тэгээд болох байлгүйдээ. Эхний семистр ч миний хувьд гайгүй өнгөрсөн бусад хүүхдүүд бие даалт гээд гүйж байхад би гэртээ дота тоглоол өнгрөөсөн хаха 2-р семистр харин өөр байлаа шүү жихэнэ бие даалтанд бөмбөгдүүлсэндээ тоглохоо боль гэсэн юм шиг компьютер маань ч эвдэрээд нэг хэсэг номын санд амьдрах шахав. За тэгээд оюутан байх онцгүй ч юм шиг мэргэжлийнхээ төлөө сурч байгаа гэхээр гоё ч юм шиг хэхэ гэхдээ курс ахих тусам гоё болно гэж хүмүүс ярих юм. Мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээр янзтай болох байхдаа тэ. Өөр сонин юу байцгаана гээлүү. Нээрэн бид нар сонгоны анги төгссөн гэдэгээрэ бахархах хэрэгтэйм байна лээ шүү Сайнзаяа багшийн маань чадал чансаа харагдаж байна лээ шүү зарим оюутнуудыг харахаар арайчдээ гэж бодмоор байгаам чинь ккк за за жаахан бардамчихавуудаа. Энэ зун болуул сөгнөгөр явах юмсаан тэ багштай ярьж байгаад юу гэж бодож байна... Хаха гэнэт сөгнөгөр мөгнөгөр яриад явчлаа ойрд нээрэн хонхны баярууд болоод бас гоё байна лээ шүү. 10 н жилийн хонхны баяруудыг хараад аан бацаан нар баярлаж байна аа гээд оюутны хонхны баярыг харааад яаая ах эгч нар гоё байна да гээл бодоод өнгөрч байгаам чинь хаха. Манай ангиас чинь нээрэн элээн хэдэн хүүхдүүд жолооч болчлоо шүү тэ зарим нэг нь одоо сурж байгаа гээл дурьдуул миний мэдэхийн Улаанаа, Сэхээтэн, Архичин, Том ах, Найдан, Мөөнөө гэх мэт. Эдгээр нөхөдүүддээ сайн жолооч болоорой алтан шар зам нь өлзийтэй байгаараа гээд нэг ерөөчий. Аан бусдад нь хурдан жолооч болоорой гээд ерөөчий бас өөртөө хэхэ. Манай блогийн хэдэн админууд байгаамсан тэд нар ажлаа хийлдээ худлаа үнэн ядаж над шиг дэмий ярилдаа хаха... Заза баахан дэмий ярьчлаа манайхан тэгээд доор коммент үлдээж надтай цуг дэмий яриарай. Бүгдийн чинь шалгалтанд амжилт хүсье. Дараа уулзатлаа баяртай :-)

Wednesday, May 4, 2011

Хуучны зурагууд

 За сайн байцгаана уу манайхаан ойрд мэдээ нэмсэнгүй шүү хичээл сурлага дажгүй биздээ удахгүй 1-р курсээ төгслөө шдээ сайхан байна а тэ. За тэгэхээр ангид байсан хэдэн зурагуудыг хийлээ үзэж болгооно уу. Яасан ч жоохон жоохон байсан юмбэдээ энэ дээр байгаа зурган дээр манай алдарт пс чин Баяраа ч байх шиг хаха...